Грета Тунберг өөрийг нь олон улсын эзэмшил бүхий тэнгисийн хэсэг дээр барьцаалсан гэв

Шведийн идэвхтэн Гретан Тунберг мягмар гарагт /2025.06.10/ хэлэхдээ Израил улс өөрийг нь болон Палестиныг дэмждэг бусад хүмүүсийг олон улсын эзэмшил бүхий тэнгисийн хэсэг дээр барьцаалсан гэжээ. Мөн тэр Израил руу хууль бусаар нэвтрэх гэж оролдсон хэмээх баримт бичигт гарын үсэг зурахаас татгалзсан гэж хэлсэн байна.
Израил түүнийг албадан гаргасны дараа тэр Парисын Шарль де Голль нисэх онгоцны буудалд газардсан юм. Тэр хамт явж байсан идэвхтнүүд ямар ч хууль зөрчөөгүй гэж хэлээд Израил тэднийг нэн даруй суллахыг уриалжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Гретаг шүүмжилж “Миний бодлоор дэлхий даяар одоо болж буй зүйлсийг харвал хэтэрхий их ууртай залуу эмэгтэйчүүд байх шиг байна” гэсэн юм. Гретагаас уг шүүмжлэлд хариу өгөхийг асуухад тэр инээсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нүд бол сэтгэлийн толь гэдэг. Хүнийх гэхэд хэцүү
ДООДОХ НЬ ЗҮГЭЭР БАЙГАА ЗАВААРУУЛСАН БОЛ ТӨЛБӨР НЭХЭХ ХЭРЭГТЭЙШТ