Нийгэм мэдээ

Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Бээжингийн их сургуулийг төгсөж, магистрын зэрэг хамгааллаа

Оюун ухааны ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Бээжингийн их сургуулийг төгсөж, магистрын зэргээ амжилттай хамгаалжээ.

Тэд 2016 онд ой тогтоолтын спортоор өсвөрийн дэлхийн аварга болж, олон улсын их мастер цол хүртэж байв. Мөн 2017 онд Н.Мөнхшүр багц хөзөр цээжлэх төрөлд 1 цагт 1924 хөзөр, Н.Энхшүр 30 минутад 5445 цифр цээжилж, Гиннесийн дээд амжилтыг шинээр тогтоосон юм.

Тэгвэл олон дээд амжилтын эзэд болох ихэр охид төгсөж буй сургуулиасаа өндөр үнэлгээ авсан байна.

Энэ тухайгаа, “Ингээд магистрын зэргээ амжилттай хамгаалаад сургуулиа төгсөж байна. Гадаад оюутнууд дунд дипломаа хамгийн сайн бичсэн гэдэг өндөр үнэлгээг профессор багш нараасаа авлаа. Судалгааны ажилд маань дэмжиж тусалсан хүмүүстээ, мөн бүхий л үед дэмжиж байдаг гэр бүл, ах дүү, найз нөхдөдөө маш их баярлалаа. Сурч мэдсэн зүйлээ хэрэгжүүлэх амьдралын маань нэгэн шинэ хуудас эхэлж байна” хэмээн бичжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Баяр хүргье

Батбаяр
Батбаяр

Баяр хүргэе. Ирээдүйн амьдр�##� хөдөлмөрийнх нь зам мөр дардан байхын өлзийтэй ерөөл дэвшүүлэе.

Зочинfdgasfdsadf
Зочинfdgasfdsadf

2uulang ni eeljlen nohoi shig edelbel davgui um baina

Зочин
Зочин

Энэ тэгээд хэнд хамаатай юм. Эргүү юм шиг бүх зүйлийг сэвхээ больчмоор юм. Бүх хүүхэд төгсөж байгаашд

Холбоотой мэдээ

Back to top button