Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-БНХАУ-ын хооронд худалдааны эвлэрлийг сэргээх тохиролцоонд хүрсэн гэж Трамп хэллээ

АНУ-БНХАУ-ын хооронд худалдааны эвлэрлийг сэргээх тохиролцоонд хүрсэнд маш баяртай байгаа гэж Ерөнхийлөгч Доналд Трамп хэлсэн байна. Вашингтон, Бээжингийн албан тушаалтнууд даваа /2025.06.09/ болон мягмар гарагт хэлэлцсэн. Тус тохиролцооны хүрээнд БНХАУ газрын ховор металлын экспортод тавьсан хязгаарлалтаа цуцалж, Хятад оюутнууд Америк их сургуулиудад суралцах боломжийг олгоно.

Трамп лхагва гарагийн /2025.06.11/ орой Кеннеди төвд болсон тоглолтод оролцох үедээ “Бид Хятадтай гайхалтай гэрээ хийсэн. Үүндээ маш баяртай байгаа. Хэрэгтэй бүх зүйлээ бид авч чадсан, одоо маш сайхан байх болно. Тэд ч бас сайн сайхан байна гэж найдаж байгаа” гэжээ. Ингэж хэлэхээсээ өмнө тэр өөрийн сошиал хуудас дээрээ бичихдээ “Хятадтай хийсэн хэлэлцээр Ши Жиньпин бид хоёр эцсийн зөвшөөрөл өгснөөр батлагдсан. Соронз, шаардлагатай газрын ховор металлыг БНХАУ нийлүүлнэ. Үүнтэй зэрэгцэн бид тохиролцсон зүйлээ БНХАУ-д өгнө. Жишээ нь Хятад оюутнууд Америк их сургуулиудад суралцах (Би үргэлж үүнийг сайн зүйл гэж боддог байсан). Бид 55 хувийн тариф онооно харин тэд 10 хувийн тариф тавина” хэмээсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button