Нийтийн албанд томилогдох эрхээ 5 жилээр хасуулж, ₮12 саяар торгуулсан Ж.Пунцагийн гомдлыг маргааш шүүнэ

Авлигатай тэмцэх газар/АТГ/-аас 2022 оны нэгдүгээр сарын 19-нд гүйцэтгэх ажиллагаа явуулж "УБТЗ" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод Аудитын албаны дарга Ж.Пунцагийг саатуулсан байдаг.
Улмаар 2022 оны нэгдүгээр сарын 25-нд АТГ-аас Ж.Пунцагийн яллагдагчаар татаж, 2022 оны нэгдүгээр сарын 26-нд тэрбээр "УБТЗ" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод Аудитын албаны даргын ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн.
Ж.Пунцаг нь 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа “УБТЗ” ХНН-ийн Дотоод аудит, хяналт шалгалтын албан даргаар томилогдсон. Энэхүү албан тушаалд томилогдохдоо АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй эсэх, ЦЕГ-аас ял шийтгэлтэй эсэх тодорхойлолт аваагүй гэгдэж байсан. Улмаар 2019 онд Тагнуулын ерөнхий газраас Ж.Пунцагийг баривчлан шалгаж байсан билээ.
Түүнийг хоёр жилийн хугацаанд АТГ-аас саатуулан, шалгаж, түүнд холбогдох хэргийг мөрдөн шалгаж, прокуророос Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэсэн ч 2023 оны хоёрдугаар сарын 27-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаасан юм. Хэргийн мөрдөн байцаалт 2023 оны наймдугаар сард дуусч хэргийг дахин шүүхэд шилжүүлсэн байдаг.
Түүнд холбогдох хэргийн шүүх хурал 2024 оны аравдугаар сард болж, Ж.Пунцагийг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, 12 сая төгрөгөөр торгох ял оноосон. Харин Ж.Пунцаг шүүхээс оноосон торгох ялыг эс зөвшөөрч, шүүхэд гомдол гаргасан байдаг.
Тэгвэл маргааш буюу /2025-06-13/-ны өдөр Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн тойргийн шүүхэд Ж.Пунцагт холбогдох хэргийг шүүх хурал товлогдсон байна.
Зүйл ангийг тодруулбал,
Эрүүгийн хуулийн 22.4 Нийтийн албан тушаалтан хахууль авах
1.Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн, эсхүл их хэмжээний хахууль авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Эрүүгийн хуулийн 22.5-1 Хахууль өгөх
1.Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
О.ОНОН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗА ЗА ЯМАР ЯДАРГААТАЙ НӨХӨР ВЭ? ДАХИЖ ХЭЛЭЛЦЭЭД ХААЛТТАЙ ХОРИХОД 8 ЖИЛ ӨГӨХӨӨС ДӨӨ ЗОРИГ ЗҮРХТЭЙ ГАР БАЙНА ЯЛ БАГАДСАН ГЭЭД БАЙХАД ДАА.ЯАХАВ ХОРИГДСОН ХУГАЦААГ ЧИНЬ ХАСНАА ТЭГЭЭД НЭГ ХЭДЭН ЖИЛ САЙХАН АМАРЧИХААД ИРЭХЭЭС ДЭЭ
Ою3нэрдэнийн найз гэж байгаа дөлгөөнтэй яадаг
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
ОЮУНЭРДЭНЭ , ЦОГТГЭРЭЛ ГЭЭД ХАМУУД ГЭМ ЗЭМГҮЙ ЯВЖ БАЙХАД БИ ЯАХААРАА ЯЛ АВДАГ ЮМ !
Өгөх ёстой ялыг нь өгөөд явуулаарай
300 унацан чааж явна лээ. Төрд ажиллаад л авчдаг юм байхдаа.