Дэлхийн түргэн тоглолтын аваргад манай улсын багууд амжилттай оролцож байна

Английн Лондон хотод 2025 оны багийн дэлхийн түргэвчилсэн болон түргэн тоглолтын аварга шалгаруулах тэмцээн эхэлсэн.
Долоон өдөр үргэлжлэх тус тэмцээний блиц болон рапидын төрөлд тус бүрд 64 орны 52 багийн 420 тамирчин оролцож байгаа бөгөөд манай улсаас гурван баг дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж байгаа билээ.
Өчигдөр эхний дөрвөн өргийн тоглолт болсон бөгөөд манай улсын нэгдүгээр шигшээ баг таван оноотой 19 дүгээрт жагсаж байна. Тэд эхний өрөгтөө тэнцэж, хоёр дараалан хожсон ч дөрөвдүгээр өрөгтөө хожигджээ. Тэгвэл их мастер С.Билгүүн, Б.Мөнгөнтуул тэргүүтэй Монголын шигшээ хоёрдугаар баг дөрвөн оноотой 23 дугаар байрт бичигдэж байгаа бөгөөд хоёр хожил, хоёр хожигдолтой байна.
Харин Монголын гурав дахь баг болох “Mongol Z”-гийн залуус гурван оноо цуглуулжээ. Тус баг нэг хожил, нэг тэнцээ, хоёр хожигдолтой тэмцээнээ үргэлжлүүлж байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.