УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Н.Номтойбаяр: Г.Занданшатар дарга аа. Таалагдахгүй, эргэлзээтэй, итгэл төрөхгүй байна

Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох асуудлыг ТББХ-оор хэлэлцэж байна.

Видео хувилбар:

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр дараах асуултыг тавилаа.

"Улс төр хагаралтай, эдийн засаг хямралтай энэ үед ЗГ-ын тэргүүнд горилогч бол үнэхээр эрх мэдэлд дуртай нэгэн байж болох. Эсвэл улстөрчийн хувьд ханцуй шамлан хүндрэл бэрхшээлийг даван туулъя гэж болох. Ийм хоёр заагт л сонголт хийх байх. Таныг бол ханцуй шамлаад үзье гэдэг тал дээр байгаа болов уу гэж бодож байгаа. Таалагдахгүй байна, эргэлзээтэй байна, итгэл төрөхгүй байна.

Таалагдахгүй байгаа нь, Ерөнхий сайдыг сонгох анхан шатны сонгууль МАН-ын Бага хурал дээр болсон. Бага хурал хаалттай хуралдсан, гишүүдийнхээ гар утсыг хурааж авсан. Саналын хайрцгаа хөшигний ард задалж тоолсон. Энэ ардчилсан зарчимд нийцэх үү. Ер нь цаашид нэр дэвшигчийг шийдэхдээ ил тод зарчмаар хандах ёстой л доо. Та өөрөө үүнийг улстөрчийн хувьд юу гэж харж байна вэ?

Эргэлзэж байгаа нь, өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ удаа дараа нэг зүйлийг хэлсэн. Ерөнхийлөгчийн дэмжлэг байхгүй болсон, зөрчилдөөд байна гээд. Та ЕС болсноор энэ зөрчлийг шийдэх үү?

Итгэл төрөхгүй байгаа нь, би таныг юу руу яваад орж байгаа бол гэдэг дээр санаа зовж байгаа. ЗГ-ын кабинетын зарчим алдагдсан. ЗГ-аа огцруулахын төлөө ажилласан, урвалт шарвалт маш их байсан. Ийм итгэл үнэмшилгүй кабинет түүхэнд бүрдэж байгаагүй" гэлээ.

Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар: ҮХНӨ-ийг хэрэгжүүлж, амилуулахын тулд дэвшлээ гэж бодож болно. Нөгөө талаас цагийн байдлыг ойлгож байгаа. Энэ үед нам төрийн нөхөд итгэл хүлээлгэж байхад ухрах эрхгүй. Үнэхээр байдал хүнд байгаа. Ийм учир мэдлэг боловсрол, ажлын туршлага таарч байна, яв зүтгэ гэсэн намын хамт олны чиглэлээс хойш суугаагүй. Бага хурлын байр суурийг бол би төлөөлж илэрхийлэх эрхгүй.

Эргэлзээтэй гэсэн асуудлыг тайлбарлах боломжгүй. Төр зөрчлийн субъект нь би биш учраас. Гадаад ертөнц хүйтэрч байхад дотооддоо дулаан байх ёстой. Том эрх ашгийг бодож ажиллах ёстой. Парламентын ардчиллаа төгөлдөржүүлэх ёстой. Засгийн газрын хараат бус байдлыг хангах ёстой. Энэ үүднээс нэр дэвшиж байгаа. Чингис хааны үеэс эвдрэхдээ хуваах хүрд, эвлэрэхдээ үржүүлэхийн хүрд байж ирсэн. Одоо үржүүлмээр байна. Кабинетын зарчим алдагдаж байсан тохиолдол олон бий. Үүнээс хүнд цаг үеийг давж байсан удаатай. Эвлэвэл бүтнэ, ховловол гутна. Арагш биш урагш харж, эвийг эрхэмлэж ажиллана. Элдэв нарийн тоо хэлж ард түмэнд шок, хүлээлт үүсгэмээргүй байна. Хамтарч ажиллахад бэлэн байна" гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 12, 2025 14:30

Сайхан хэлжээ,

Зочин
Зочин
6 сар 12, 2025 15:15

Доллар биш болхоор шун�##�тай хүнд та�##�агдахгүйдээ харин 9сайдыг юу хийхийг харж байя их л санаатай хүндэболгоомжилсоор байгаад юууч хийхгүйч байж мэднэ

Зочин
Зочин
6 сар 12, 2025 19:22

Ард түмний баялагыг буцааж өгчөөд олон юм хуц Номтоо

Зочин
Зочин
6 сар 13, 2025 08:33

Гоё илэрхийлэл, цэцэн, цэгцтэй, бас тодорхой асуулт асуусан номтод амжилт хүсье, хариулт ч сайн байв.

Холбоотой мэдээ

Back to top button