УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Г.Занданшатар: Ярьдаг биш хийдэг ЕС байхын тулд урьдчилж амлалт өгмөөргүй байна

Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох асуудлыг ТББХ-оор хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа дараах асуултыг тавилаа.

"Нөхцөл байдлыг олон улсын байгууллагууд үнэлээд байгаа л даа. Ганцхан сөрөг хүчин үнэлээд байгаа юм биш. Зөвхөн хэвлэлийн эрх чөлөөн дээр гэхэд 2025 оноос хойш хоёр дахин ухарсан. Авлигын индекс 50-иад байраар ухарчихсан. Иргэдэд ээлтэй байна уу, дарга нарт ээлтэй байна уу гэхээр, төрийн албан хаагчдын 20 мянга орчим нь дарга сэтэртэй байна гэж байна. Та энэ дарга сэтэртэнгүүдийг цөөлөх үү. АН-ын үед 9-хөн сайдтай ажиллаж байсан. Гол реформуудыг маш амжилттай хийсэн. Та энэ төрийн албыг ингэж цомхотгох, төрийн өмчит компаниудыг нээлттэй болгох ажил хийх үү. Та томилогдсон хойно ярина гэх юм. Та чинь болох гээд явж байна. Ийм учир алсын хараа гэдэг шиг бодол бий гэж бодож байна. Сонгуульт авторитар дэглэмтэй улсуудын жагсаалтад орсон энэ аюултай үзэгдлийг та юу гэж харж байна вэ".

Нэр дэвшигч Г.Занданшатар: "Нэг нам хэт давамгайлсан биш олон намын тогтолцоотой, жендерийн эрх тэгш байдлыг хангасан парламенттай байх Үндсэн хуулийн өөрчлөлт хийсэн. Урагшлаад явж байгаа гэж ойлгож байгаа. Төрийн албыг цомхон бөгөөд чадварлаг болгох ёстой. Индекс яривал өгсөж уруудсан зүйл олон бий. Чөтгөр детальд нуугддаг учир детальд анхаарах ёстой. Төрийн өмчийн компаниудын тоог хоёр дахин бууруулна. Нээлттэй үр өгөөжтэй болгох чиглэлд өөрчлөлт хийнэ гэж бодож байгаа. Ярьдаг биш хийдэг, үнэнтэй нүүр тулдаг ЕС байхын тулд урьдчилж амлалт өгмөөргүй байна" гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 12, 2025 13:19

Наад мангар өвгөн чинь ойлгохгүй ш дээ

зочин
зочин
6 сар 12, 2025 14:47

бас нэг ёсолдог м�##�тай боллоодоо

Холбоотой мэдээ

Back to top button