"Хүүхдийн хөдөлмөрийг таслан зогсоохын тулд нийгмийн хамгааллыг бэхжүүлье"

2025 оны зургаадугаар сарын 12-ний өдрийг дэлхий даяар “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг өдөр” хэмээн тэмдэглэдэг. Энэхүү өдрийг олон улсын хөдөлмөрийн байгууллагаас санаачлан 2002 оноос хойш жил бүрийн энэ өдөр тэмдэглэж, хүүхдийн хөдөлмөрийг таслан зогсоох уриалгыг өрнүүлж ирсэн билээ.
Дэлхий даяар 2020 оноос хойш хөдөлмөр эрхэлж буй хүүхдийн тоо 246 саяас 138 сая болж буурчээ. Харин Монгол Улс хүүхдийн эрхийг хамгаалах хууль тогтоомжтой ч хэрэгжилт сул, хяналт муу, хөдөө орон нутагт хөдөлмөр эрхлэгч хүүхдийн тоо өндөр хэвээр байгаа нь анхаарал шаардсан асуудал юм.
Монгол Улсын нөхцөл байдал
Монголд 5-17 насны 72 мянга орчим хүүхэд хөдөлмөр эрхэлдэг гэсэн судалгаа бий. Эдгээрийн олонх нь:
- Мал аж ахуй
- Хуванцар, шил, хог хаягдал түүж борлуулах
- Ил задгай худалдаа эрхлэх
- Уул уурхай, хүнд нөхцөлд ажиллах
зэрэг эрүүл мэнд, боловсролд сөрөг нөлөөтэй орчинд ажиллаж байна.
Уриалга, зорилго
Энэ жилийн уриа бол “Хүүхдийн хөдөлмөрийг таслан зогсоохын тулд нийгмийн хамгааллыг бэхжүүлье” юм. Үүгээр дамжуулан улс орнууд хүүхдийг албадан хөдөлмөр эрхлүүлэх бус, сурч боловсрох, эрүүл өсөн торних эрхийг хангахыг уриалж байна.
Эцэг эх, олон нийтэд:
- Хүүхдийг орлогын хэрэгсэл гэж харахаас татгалзах
- Тэдэнд боловсрол эзэмших, тоглох, амрах боломж олгох нь чухал гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.
Хүүхдийн хөдөлмөр эрхлэлт бол тухайн хүүхдийн ирээдүй, зорилго, хүсэл мөрөөдөлд хүчтэй нөлөөлөхүйц зүйл юм. Тэдний чөлөөт цаг, хөгжих боломжийг санаатайгаар хааж буй үйлдэл. Тэд тоглож, хайрлуулж, хамгуулах бүрэн эрхтэй. Дэлхийн ихэнх улс орнуудад хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн тоо буурсан хандлагатай байхад, манай улсын хувьд энэ тоо тогтвортой барьсаар байна. Нийгмийн амьдралд оролцож буй насанд хүрсэн хүмүүс энэ асуудлыг эмзэг асуудал хэмээн хүлээн зөвшөөрч, энгийн асуудал гэх ангиллаас гаргах нь зүйтэй юм. Тэр ч утгаараа энэ жилийн уриа “Хүүхдийн хөдөлмөрийг таслан зогсоохын тулд нийгмийн хамгааллыг бэхжүүлье” байгаа билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэд амьдрахын эрхэнд ажиилаж байгаа шүү дээ