Улс төрийн мэдээ

Тендер: "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ ₮92 саяар буга, тарвага нутагшуулна

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-аас буга, тарвага нутагшуулах тухай хоёр тендер зарласан байна.

10 тооны буга сэлгэн нутагшуулахад 52 сая төгрөгийг төсөвлөсөн байна. Хийгдэх ажлын тухайд

  • Зоонозын өвчин судлалын төвийн дүгнэлт, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай зөвшөөрөл, тухайн орон нутгийн болон төслийн хэрэгжүүлэгчийн зөвшөөрсөн албан бичгийн дагуу 10 толгой бугыг сонгох ажлыг зохион байгуулах
  • "Сэлэнгэ" амралт, аялал жуулчлалын цогцолборт 10 толгой бугын илийг нутагшуулах газрыг судалгаанд суурилан сонгох
  • Бугын илий тавих газрын гадны аюулыг бууруулах ажил хийгдэх
  • Эхлэлийн тайланг фото зураг, бусад материалын хамт төслийн удирдагчид ирүүлэх
  • Бугын илий нутагшуулах ажлыг батлагдсан арга зүйн дагуу аюулгүй, эрсдэлгүйгээр талуудын оролцоотой гүйцэтгэх
  • Явцын тайланд фото зураг, бугын илий барьсан нутагшуулсан акт, газрын солбилцлууд болон бусад шаардлагатай мэдээллийг тусгах
  • Нутагшуулсан 10 толгой бугын илийд мониторинг хяналт тавих, эрсдэлээс хамгаалах
  • Мониторинг хяналт тавьсан тайланг фото зураг болон бусад материалын хамт ирүүлэх юм байна.

Уг тендерийг /2025-05-22/-нд зарласан бөгөөд энэ сарын 05-ны өдөр хүртэл үнийн саналыг хүлээн авчээ. Улмаар "Авралын эрэлд" ХХК ганцаар оролцож 51.9 сая төгрөгийн үнийн санал хүргүүлэн шалгарсан байна.

Харин тарвага сэлгэн нутагшуулахад 40 сая төгрөгийг төсөвлөсөн байх бөгөөд энэ хүрээнд 50 тооны тарвагыг нутагшуулах юм байна.

Тендерийн хүрээнд дараах ажлыг гүйцэтгэх шаардлагатай.

  • Зоонозын өвчин судлалын төвийн дүгнэлт, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай зөвшөөрөл, тухайн орон нутгийн болон төслийн хэрэгжүүлэгчийн зөвшөөрсөн албан бичгийн дагуу 50 толгой тарвагыг сонгох ажлыг зохион байгуулах
  • "Сэлэнгэ" амралт, аялал жуулчлалын цогцолборт 50 толгой тарвагыг нутагшуулах газрыг судалгаанд суурилан сонгох
  • Тарвага тавих газрын гадны аюулыг бууруулах ажил хийгдэх
  • Эхлэлийн тайланг фото зураг, бусад материалын хамт төслийн удирдагчид ирүүлэх
  • Тарвага нутагшуулах ажлыг батлагдсан арга зүйн дагуу аюулгүй, эрсдэлгүйгээр талуудын оролцоотой гүйцэтгэх
  • Явцын тайланд фото зураг, тарвага барьсан нутагшуулсан акт, газрын солбилцлууд болон бусад шаардлагатай мэдээллийГ тусгах
  • Нутагшуулсан 50 толгой тарваганд мониторинг хяналт тавих, эрсдэлээс хамгаалах
  • Мониторинг хяналт тавьсан тайланг фото зураг болон бусад материалын хамт ирүүлэх шаардлагатай.

Тус тендер /2025-05-22/-ны өдөр зарлагдсан бөгөөд үнийн саналыг энэ сарын 05-ны өдөр хүртэл хүлээн авсан байдаг. Улмаар хоёр компани үнийн санал хүргүүлж "Авралын эрэлд" ХХК шалгарсан байна.

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь Орхон аймгийн Эрдэнэт хотод байрлах, зэс-молибдены хүдэр олборлон баяжуулдаг уул уурхайн томоохон үйлдвэр. 1978 онд байгуулагдсан бөгөөд жилд 39.6 сая тонн хүдэр олборлож, 37.2 сая тонн хүдэр боловсруулан, 600 мянга орчим тонн зэсийн баяжмал, 5 мянга гаруй тонн молибдены баяжмал үйлдвэрлэдэг газар юм.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 13, 2025 08:55

Мөнгөөр ингэж тоглодог юм байна даа. Нэг нь тендер зарласан болоод, тэр үнийн дүнгээс нь ганц хоёрхон мянган төгрөгийн хямд үнийн сан�##� өгөөд гэх мэтээр.

Зочин
Зочин
6 сар 13, 2025 11:28

ЯАХ ГЭЖ БАЙГААН ЭРГҮҮНҮҮДЭЭ ХОЛ ЯВЖ БООДОГ ИДЭХЭЭР ГЭЦҮҮ БАЙНА УУ? ЭНЭ ТАРВАГЫГ ӨСӨХӨӨР НЬ ЗУН НАМАРТАА БООДОГ ШААХ НЬ ПЯЗДАНУУД БУГЫГ АЛЖ ИДЭХ НЬ ЭНЭ БҮХЭН ХЭНД ЮУНД ХЭРЭГТЭЙ ГЭЖ ИНГЭЭД БАЙГААН МУУСАЙН ЭРГҮҮ АЛНУУДАА

Холбоотой мэдээ

Back to top button