СПОРТ

“Хасын Хүлэгүүд” азийн аваргын хүрэл медалийн төлөө өнөөдөр тоглоно

“Хасын Хүлэгүүд” азийн аваргын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө.

Азийн улс бүрийн аваргууд хуран цугларсан Сагсан бөмбөгийн аваргуудын лигийн 30 дахь улирал "BCL Asia Champions League" нэрэн дор хоёр дахь удаагаа Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо зохион байгуулагдаж байна. 

Эл тэмцээнд манай улсаас анх удаагаа Хасын Хүлэгүүд баг оролцож байна. Тус тэмцээнд тивийн шилдэг найман клуб оролцож байна. 

Дурдвал, Японы (B.Лиг), Өмнөд Солонгосын (KBL), Хятадын (CBA), Филиппиний (PBA) аваргууд болон 2024-25 оны BCL Asia EAST, WEST-ийн аварга, дэд аваргууд оролцож байгаа юм. 

Хасын Хүлэгүүд баг BCL Asia үндсэн хэсэгт БНХАУ-ын баг болон Ираны багтай учраа тааран өрсөлдсөн. Тэд эхний тоглолтод БНХАУ-ыэ багийг 84-67 харьцаатай хожил байгуулсан. Харин Ираны багтай эн тэнцүү өрсөлдөж, 78-76 харьцаатай хожигдож, үнсдэн хэсэг 1-1 харьцаатайгаар хоёрдугаар байраар шалгаран хасагдах шатанд орох болсон юм. Тэд хасагдах шатанд шалгарч, шөвгийн дөврийн төлөө Филиппины багтай тоголсон. Энэхүү тоглолтод хожлыг Хасын Хүлэгүүд, авч өчмгдөр финалын төлөөх тоглолтыг Японы багтай хийлээ.

Тус тоглолтод ялагдал хүлээсэн ч өнөөдөр хүрэл медалийн төлөө эзэн орны баг эсвэл Ливаны багийн аль нэгтэй тоглоно.

Өчигдрийн тоглолтод Хасын Хүлэгүүд багийн тамирчин Б.Барсболд 24 оноо авч, багтаа асар том амжилтыг үзүүлжээ.

Нэмэлтээр дурдахад, энэ жилийн BCL Asia оролцож байгаа есөн багийн зургаа нь анх удаа оролцож байна. 

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button