УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нэг дороос I Санал хураалтыг дараагийн чуулганд шилжүүлж хуралдаан хаалаа

Чуулганы нэгдсэн хуралдаан...


НЭМЭЛТ: 14:00 цаг

УИХ-ын чуулган өнөөдрийн хуралдаанаар Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх болон Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Ингээд гишүүдийн ирж дутуу учир санал хураалтыг дараагийн чуулган руу шилжүүлж, өнөөдрийн чуулган хаалаа.


НЭМЭЛТ: 10:00 цаг

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаан эхэллээ. Хуралдаанд 65 гишүүн ирсэн байна.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-д өргөн мэдүүлсэн төслүүдийн талаар танилцууллаа. Үүнд:

  • Монгол Улсын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслийг УИХ-д УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын гишүүд 2025.06.11-нд өргөн мэдүүлсэн. Хуулийн төслийг ТББХ-нд хуваарилсан.
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын 40 гишүүн 2025.06.12-нд өргөн мэдүүлсэн. Хуулийн төслийг ТББХ-нд хуваарилсан байна.

Ингээд чуулганаар Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.


Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ.

Өчигдрийн хуралдаанаар гурван хуулийн төсөл хэлэлцэх байсан ч Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилох асуудлыг хэлэлцсэнээр хуулийн төслүүд хойшилсон. Тиймээс өнөөдөр уг асуудлуудыг хэлэлцэнэ.

Мөн өнөөдрийн хуваарьт багтсан гурван асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

  • Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулах тухай
  • Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 9 гишүүн 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/
  • Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 180 минут/

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 13, 2025 10:57

ӨЧИГДӨР 117 АЛИАЛАГЧ ИРЧИХСЭН ПОПРООД БАЙСАН ӨНӨӨДӨР ХААЧЧИХСАН ЮМ БЭ? ХҮНИЙ МУУД ДУРТАЙ ӨЧИГДӨР МИНИЙ АХ ЗАНДКАГ БАЙЦААГААД ГУЦАЛДААД БАЙСАН ИХ ХУРАЛДАА СУУХГҮЙ БОЛ ЯВЦГАА ТА НАРЫН ОРОНД ОСОРЖАМАА ЮМЖИРДУЛАМ ЛАЙВЧИН МӨНХЭРДЭНЭ ҮНЭН БА ХУДАЛ НАМЫН ДАРГА ПОП РОК ОТГОО ГЭЭД ХҮМҮҮСЭЭ ОРУУЛЬЯА

Холбоотой мэдээ

Back to top button