Цагдаа нар АНУ-ын сенатор Алекс Падиллаг хүчээр газар хэвтүүлж гавлажээ

АНУ-ын Ардчилсан намын сенатор Алекс Падиллаг цагдаа нар хүчээр газар хэвтүүлж гавлажээ. Пүрэв гарагт /2025.06.12/ АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Кристи Ноэм цагаачдыг баривчилж буй бодлогын талаар хэвлэлийн бага хурал хийсэн юм. Тус хэвлэлийн бага хурлын үеэр Падилла асуулт асуухаар өрөөнд орж ирсний дараа цагдаа нар түүнийг хүчээр гавлаж, гаргасан байна.
Уг явдлын дараа Дотоодын аюулгүй байдлын алба мэдэгдэл хийхдээ Падилла улс төрийн үйл ажиллагааг үл хүндэтгэсэн гэж буруутгажээ. Тус алба мэдэгдэлдээ “Нууц алба түүнийг халдлага үйлдэгч гэж бодож, офицерууд зохих ёсоор ажлаа хийсэн” гэсэн юм. Харин Падилла “Хэрвээ Дотоодын аюулгүй байдлын алба сенатор асуулт асуухад ингэж байгаа бол тариачин, тогооч, Лос-Анжелес хот, Калифорни болон улс даяар иргэдэд яаж хандаж байгааг төсөөл дөө” хэмээжээ. Ардчилсан намын гишүүд Падиллаг албадан гавлаж, өрөөнөөс гаргасан явдлыг шүүмжилсэн байна. Харин Бүгд найрамдах намынхан Падилла хууль бус зүйл хийсэн бол албадан гаргах нь зөв гэжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.