Их долоон орны удирдагчид түймрийн утаанд хуралдаж магадгүй

Ням гарагаас /20250.06.15/ эхлэн Канадын Алберта мужид Их долоон орны удирдагчид хуралдана. Тэгвэл тэдний уулзах газар түймрийн утаа тарж магадгүй байна. Яг одоо Канадад сүүлийн олон арван жилд үзэгдсэн хоёр дахь хамгийн өндөр хохиролтой түймрүүд гарч байгаа юм.
Хурал болох Кананаски бүсэд гал түймэр гараагүй. Гэхдээ Алберта мужийн хойд бүсэд хэд хэдэн түймэр дэгдээд байгаа юм. Одоогийн байдлаар Канадад 225 түймэр гарч буйн 120-ыг нь хяналтад авч чадаагүй байна. Канадын засгийн газар пүрэв гарагт /2025.06.12/ Кананаски бүстэй хамгийн ойр оршдог томоохон хот болох Калгарид агаарын чанар муудах эрсдэлтэй гэж үжээ.
Канадын зүүн мужуудад гарч буй түймрүүдийн утаа АНУ-ын зүүн эрэгт хүрээд байгаа. Сүүлийн өдрүүдэд Канадын баруун бүсэд бага зэргийн бороо орсон ч ихэнх түймрийг унтраахад хангалтгүй байсан юм. Одоогийн байдлаар түймрүүд 3.7 сая га газрыг цөлмөсөн байна. Энэ нь 2023 онд тохиосон сүүлийн арван жилд үзэгдээгүй хохиролтой түймрийн дараа орох хэмжээнийх юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Канадын хайран сайхан байг�##�ь... Мөн ч сайхан газар, онгон дагшин, уул ус, цэцэг навч, ан амьтан гээд