СПОРТ

Тэд "Ази"-д ноёлоход бэлэн

2025 оны дээд лигийн аварга “ Хасын хүлэгүүд” баг “BCL Asia” буюу 2025 оны Азийн Аваргуудын лигийн хүрэл медаль хүртлээ. 

Азийн улс бүрийн аваргууд хуран цугларсан Сагсан бөмбөгийн аваргуудын лигийн 30 дахь улирал "BCL Asia Champions League" нэрэн дор хоёр дахь удаагаа Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо зохион байгуулагдаж дууслаа.

"Хасын Хүлэгүүд" BCL Asia үндсэн хэсэгт БНХАУ-ын баг болон Ираны багтай учраа тааран өрсөлдсөн. Тэд эхний тоглолтод БНХАУ-ыэ багийг 84-67 харьцаатай хожил байгуулсан. Харин Ираны багтай эн тэнцүү өрсөлдөж, 78-76 харьцаатай хожигдож, үнсдэн хэсэг 1-1 харьцаатайгаар хоёрдугаар байраар шалгаран хасагдах шатанд орох болсон юм. Тэд хасагдах шатанд шалгарч, шөвгийн дөврийн төлөө Филиппины багтай тоголсон. Энэхүү тоглолтод хожлыг Хасын Хүлэгүүд, авч өчмгдөр финалын төлөөх тоглолтыг Японы багтай хийлээ.

Тус тоглолтод ялагдал хүлээсэн ч өнөөдөр хүрэл медалийн төлөө эзэн орны багтай учраа тааран, ялалтыг авч, хүрэл медаль хүртлээ.

Нэмэлтээр дурдахад, энэ жилийн BCL Asia оролцож байгаа есөн багийн зургаа нь анх удаа оролцож байна. 

Ийнхүү 29 жил зохион байгуулагдаж буй тэмцээнд аль улсын лигийн багууд түрүүлж байсан тухай мэдээлэл харвал:

  • Ливан 6 түрүү
  • Иран 6 түрүү
  • Хятад 4
  • Филлипин 4
  • Катар 2
  • Япон 2
  • Сири 1
  • Өмнөд Солонгос 1
  • Йордан 1
  • Саудын Араб 1
  • Хонконг 1 удаа түрүүлж байжээ.

 Нийт 11 улсын 22 баг энэхүү Азийн аваргуудын лигт түрүүлж байв.Энэ жил Японы “Utsunomiya Brex” баг Ливаны “Al Riyadi” багийг ердөө ганц онооны зөрүүтэй хожиж аварга авсан боллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 14, 2025 13:51

Яаж? Ацаараа юу?

Холбоотой мэдээ

Back to top button