Гадаад мэдээДЭЛХИЙ

Израил, Иран бие биедээ агаарын цохилт өглөө

Баасан гарагт /2025.06.13/ Израил Ойрх дорнод дахь хамгийн том дайсан болох Иранд цохилт өгсөн. Үүний дараа тус хоёр улс бие биедээ агаарын цохилт нэмж өгчээ. Израил баасан гарагт цохилт өгөхдөө Иран хэдхэн өдрийн дотор 15 цөмийн зэвсэг хийх хэмжээний материалтай болсон хэмээн цөмийн бөмбөгтэй болохоос сэргийлнэ хэмээн эхний алхмыг хийсэн юм.

Өнөө өглөө үүр цайхаас өмнө Израилын нийслэл Тель-Авив болон Иерусалем хотод агаарын довтолгооноос сэрэмжлүүлэх дохио дуугарч, оршин суугчид хоригдох байр руу яаравчилжээ. Израилын түргэн тусламжийн алба мэдээлснээр баасан гарагийн шөнө нийслэл Тель-Авивт 34 хүн гэмтэж бэртсэн байна. Цагдаа нарын мэдээлснээр бэртсэн 34 хүний нэг нь амь үрэгджээ.

Ираны нийслэл Техранд мөн хэд хэдэн дэлбэрэлт сонсогдсон байна. АНУ-ын эвсэгт хүчин баасан гарагт Израилыг чиглэн нисэж явсан Ираны пуужингуудыг буудаж унагаахад тусалжээ. Израилын зэвсэгт хүчин мэдээлснээр бол Иран 100 хүрэхгүй пуужин харвасан байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button