АНУ-ын усан цэрэг түүхэндээ анхны удаа иргэн баривчлав

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Лос-Анжелес хотноо үймээн самуун дэгдсэн хэмээн усан цэргийн алба хаагчдыг илгээсэн. Тэгвэл Лос-Анжелест буй алба хаагчид усан цэргийн түүхэнд анхны удаа иргэн баривчилжээ. Энэ явдал Лос-Анжелес дахь Уилширийн холбооны засгийн газрын байранд болсон байна.
Уг явдлын талаар АНУ-ын зэвсэт хүчний хойд командлалын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийхдээ тодорхой нөхцөл байдалд алба хашиж буй хүчин түр хугацаагаар баривчилгаа явуулж болно гэжээ. Хэвлэлийн төлөөлөгч “Иргэдийг зохих хууль сахиулах байгууллагын хамгаалалтад аюулгүй шилжүүлснээр түр саатуулах хугацаа шууд дуусна” хэмээсэн юм.
Баривчлагдсан хүн нь 27 настай Маркос Леао юм. Тэр суллагдсаныхаа дараа сэтгүүлчдэд хэлэхдээ усан цэргүүд өөрт нь маш шударга хандсан, тэд зүгээр л ажлаа хийж байсан гэж хэлжээ. АНУ-ын армид алба хашиж байсан гэж мэдэгдсэн тэрбээр ахмад дайчдын хэрэг эрхлэх газрын оффис руу явах замдаа нэвтрэхийг хориглосон шар туузыг давсан тул баривчлагдсан байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ янкууд үнэн сүр гарууд аа, тэнэг ч юм шиг
Яанкууд шудрага гарууд л даа, монгол бол луйварчид хууль зөрчигчдийн диваажинштээ
Иргэн баривчлав ч гэх шиг. Анх удаа энгийн иргэнийг баривчилсан байна гэж бичиж болохгүй юү "сэтгүүлч" гуай