Гадаад мэдээДЭЛХИЙ

Миннесота мужийн хууль тогтоогчийг нөхөртэй нь хөнөөсөн хэрэг гарчээ

Бямба гарагт /2025.06.14/ АНУ-ын Миннесота мужийн хууль тогтоогч Меллиса Хортман болон түүний нөхөр Марк Хортманыг хөнөөж, сенатор Жон Хоффман болон түүний эхнэр Иветт Хоффман нарыг гэмтээсэн хэрэг гарчээ. Цагдаа нар тус хэргийн сэжигтнээр 57 настай Ванс Лютер Боелтерийг эрэн сурвалжилж байгаа юм. Миннесота мужийн амбан захирагч Тим Уолз тус хэргийг улс төрийн зорилготой гэж тодорхойлжээ.

Хэрэгтэн цагдаагийн хуурамч дүрэмт өмсөж, машиныхаа гадаад үзэмжийг эргүүлийн машин мэт өөрчилсөн байсан юм. Миннесота мужийн эргүүлийн цагдаагийн дарга Кристина Богожевич хэлэхдээ сэжигтний машинаас “No Kings” буюу “Хаад байх ёсгүй” гэх бичигтэй хуудас олдсон гэжээ. Одоо АНУ даяар Ерөнхийлөгч Доналд Трампыг эсэргүүцсэн “No Kings” нэртэй жагсаал явагдаж буй. Богожевич хэлэхдээ сэжигтэн “No Kings” жагсаалтай шууд холбоогүй гэсэн байна. Трамп мэдэгдэл хийхдээ “Ийм аймшигт хүчирхийллийг АНУ-д хүлээн зөвшөөрөхгүй” хэмээсэн юм.

“Reuters” агентлагт мэдээлснээр тэр эрэгтэй хэд хэдэн Ардчилсан намын хууль тогтоогчийг хөнөөхөөр нэрийг нь жагсаасан байжээ. Тус агентлаг Боелтертэй хамт амьдардаг байсан гэх Дэвид Карлсон холбогдсон байна. Карлсон хэлэхдээ Боелтер Трампт саналаа өгсөн гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button