СПОРТ
ДАШТ: ОУХМ Б.Ганхайч хүрэл медалийн төлөө барилдана

Унгар улсын Будапешт хотод зохион байгуулж буй жүдо бөхийн ДАШТ дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Тэмцээний -63кг жинд барилдаж буй ОУХМ Б.Ганхайчийн хувьд “Б” хэсгийн аваргын төлөөх барилдаанд Япон улсын тамирчин Кажү Харүкад ялагдал хүлээж дагах барилдаан руу шилжсэн. Дагах барилдаанд эзэн орны тамирчинтай барилдаж, нэмэлт цагт “юүко” үнэлгээгээр ялснаар хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарлаа. Финалын барилдааныг 00:00 цагаас “С1” телевиз шууд дамжуулна.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.