Луврын музей ачааллаа дийлэлгүй нэг өдөр үйл ажиллагаагаа зогсоожээ

Дэлхийд хамгийн их хүн зочилдог Луврын музей хэт их хүн үйлчлүүлж, ачааллаа дийлэхгүй байсан тул даваа гарагт /2025.06.16/ ажиллаагүй байна. Тус музейн ажилчид хэт их жуулчлалын улмаас ачааллаа даахгүй байна хэмээн ажил хаясан тул Лувр өчигдөр ажиллаагүй аж.
Галерейн үйлчлэгч, тасалбар борлуулагч, хамгаалалтын ажилтнууд хүний нөөц багаас гадна хэт их үйлчлүүлэгчтэй байна хэмээн ажлаа хийхээс татгалзсан байна. Үүнээс нэг өдрийн өмнө буюу ням гарагт /2025.06.15/ Европын өмнөд бүсийн хотуудад хэт жуулчлалыг эсэргүүцсэн жагсаал явагдсан. Мальорка, Венец, Барселон, Ибиза, Лисбон зэрэг хотуудад жагсаал болсон юм. Барселон хотод эсэргүүцэгчид аялаж байсан хүмүүс рүү усан буугаар буудсан.
Лувр хаалгаа барих нь маш ховор тохиох явдал. Өмнө нь дайн, цар тахал болон цөөн хэдэн удаа ажил хаялт болоход музей үйл ажиллагаагаа зогсоож байсан юм. Гэвч энэ удаагийн ажил хаялт гэнэтийн, ямар нэгэн сэрэмжлүүлэггүйгээр болсон байна.
Эх сурвалж: AP
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.