НИЙГЭМСпорт

Монголын холимог тулаанчид Азийн залуучуудын наадмын эрхийн төлөө өрсөлдөнө

Азийн ММА холимог тулааны холбооноос энэ сарын 26-28-ны өдрүүдэд Бахрейн улсын нийслэл Манама хотод зохион байгуулах залуучуудын тэмцээнд Монголоос долоон тамирчин, нэг дасгалжуулагчтайгаар оролцохоор болжээ.

Энэ тэмцээн нь ирэх аравдугаар сарын 22-31-ний өдрүүдэд Манама хотод товлогдсон Азийн залуучуудын гурав дахь удаагийн наадмын өмнөх албан ёсны эрх олгох тэмцээн юм.

Нэр хүнд, цар хүрээгээрээ Азийн наадмын дараа ордог Азийн залуучуудын наадмын хөтөлбөрт энэ жил анх удаа холимог тулааны спорт багтаж байгаагаар онцлогтой билээ. Уг наадамд 14-17 насны тамирчид 21 спортын төрлөөр өрсөлдөх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button