Улс төрийн мэдээ
Г.Занданшатар УИХ-ын чуулганд Гадаад харилцааны сайдыг танилцуулсангүй

УИХ-ын чуулган хуралдаж байна.
Үүгээр Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдийг томилох тухай тогтоолын төслийг танилцуулан, хэлэлцүүлж байгаа юм.
Танилцуулгадаа Г.Занданшатар Гадаад харилцааны сайдыг дурдсангүй. МАН-ын улирч ажиллах сайд нарын жагсаалтад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нэрлэгдэж байсан юм.
Анхааралгүй байдлаас үүдсэн үү, ямартай ч Гадаад харилцааны сайдыг хасаж тогтоолын төсөл боловсруулах боломжгүй юм.
Харин бусдаар дараах бүрэлдэхүүнийг Ерөнхий сайд Г.Занданшатар уншиж, танилцуулсан билээ.
- Тэргүүн шадар сайд, эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал
- Шадар сайд С.Амарсайхан
- Шадар сайд Т.Доржханд
- ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт
- Сангийн сайд Б.Жавхлан
- ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням
- Батлан хамгаалахын сайд Д.Батлут
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар
- Боловсролын сайд П.Наранбаяр
- Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир
- Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан
- Соёл, спорт, аялал жуулчлал, спортын сайд Ч.Ундрам
- Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан
- ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр
- Инноваци, цахим хөгжлийн сайд Э.Батшугар
- Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн
- Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүрэлсүхийн казиночин хам хүүхэн
Зандка ч мөн ч орон гаран даа
Цуг ажиллаж байсан
Заоимдаа б�##�ай ч юм шиг шүү
ж.энхбаяр ашиг сонирхол дэндсэн ХХААХҮЯ-ыг өрхийн бизнксс болглсон хүндээ.Ингээд ашиг сонирхол нь Хүрэлсүхтэй нжг гэсэн үг энэ хүнээс с�##�аагүй нөхцөлд Монгол улсын ХХААХҮ-ий с�##�бар баяртай боллоо. тус яамны ажилчид надад ирж ярьдаг шигээ үгээ хэлээч
ОРОН - ГАРАН амьтан - очиж очиж КАЗИНО ГАЛ ХАМАА мартаж байдаг , Е - дөө амбардуулна даа , амбаардуулна ..