Их долоо Украины дайн дээр нэгдсэн мэдэгдэл гаргасангүй

Их долоон орон Украиныг дэмжсэн нэгдсэн мэдэгдэл гаргасангүй. Тус уулзалтад Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский оролцсон юм. Тэрбээр Трамптай уулзана гэж найдаж байсан ч Трамп Ойрх дорнодын асуудлын улмаас уулзалтыг эрт орхин явсан байна. Гэхдээ Канадын Ерөнхий сайд Майк Карни Украинд нэмж тусламж илгээнэ гэж Зеленскийд амлажээ.
Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владмир Путинийг дэмжиж буйгаа илэрхийлсний улмаас Их долоо Украины дайны асуудал дээр нэгдсэн байр сууринд хүрч чадсангүй. Уулзалтыг зохион байгуулсан Канад улсын албан тушаалтан сэтгүүлчдэд хэлэхдээ АНУ эсэргүүцсэн тул Их долоо Украины дайны талаар хатуу мэдэгдэл гаргах гэж байснаа цуцалсан гэсэн юм.
Канадын Ерөнхий сайд Карни хэлэхдээ улс нь хоёр тэрбум ам.долларын (1.47 тэрбум ам.доллар) зэвсэг Украин руу илгээнэ гэжээ. Мөн Канад Москвагийн эсрэг шинэ хориг арга хэмжээ тавина гэж мэдэгдсэн байна. Карни хэлэхдээ Трамп явахаас өмнө Их долоогийн удирдагчид уулзахдаа ОХУ-д дээд зэргийн шахалт үзүүлж, энхийн хэлэлцээнд оруулах нь чухал гэдгийг онцолсон хэмээжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.