Нийгмийн

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал боллоо

“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр болж, 2024 оны үйл ажиллагаа болон аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцлээ.

Хурлыг “Эрдэнэс Монгол” нэгдлийн Зэс, металлын группийн зохицуулагч С.Батхуяг даргалж, Геологи, үйлдвэрлэлийн бодлогын газрын дарга Ц.Төгсбуян, Үйлдвэрлэл технологийн зөвлөлийн зохицуулагч Ж.Ганбаатар болон "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн удирдлагууд оролцлоо. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь өнгөрөгч онд 2,547,7 мянган.м3 хөрс хуулж төлөвлөгөөний биелэлт 92 хувь, 2,565.8 мянган.тн хүдэр олборлож төлөвлөгөөний биелэлт 100 хувь, 2,193.1 мянган.тн төмрийн хүдрийн баяжмалыг үйлдвэрлэж төлөвлөгөөний биелэлтийг 108 хувиар биелүүлжээ.

Үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтийн хувьд 34.000 тн хаягдал төмрийг боловсруулж, 35.000 тн ган бүтээгдэхүүн, 36.000 тн бэлдэц үйлдэрлэж, нийт 291.7 тэрбум төгрөгийн орлоготой, 52 тэрбумын цэвэр ашигтай ажиллаж, улсын төсөвт 55.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлснийг толгой компаниас хангалттай гэж дүгнэлээ. Тус компани нь 91 биржийн арилжааг амжилттай зохион байгуулж, 1,3 сая.тн төмрийн хүдрийн баяжмалыг 87,5 сая ам.долларын нэмэлт орлого олсон байна.

Өнгөрсөн онд тус компани Төмөртэй төмрийн хүдрийн ордын зүүн хэсэгт олон улсын Жорк стандартаар гүйцэтгэсэн нэмэлт хайгуулын дүнд төмрийн хүдрийн нөөцийг 20.5 сая тонноор нэмэгдүүлж, 236.6 сая.тн төмрийн хүдрийн нөөцийг Эрдэс баялгийн зөвлөлөөр батлуулжээ.

Э.ТЭРГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button