Нийгмийн

ТУЗ-ийн гишүүдэд манлайлал-сайн засаглалыг бэхжүүлэх сургалт орлоо

Азийн хөгжлийн банк (АХБ)-ны “Төрийн өмчийн компанийн шинэчлэл” төслийн хүрээнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниудын ТУЗ-ийн 70 гаруй гишүүн “Бүтээн байгуулалт: ТУЗ-ийн манлайлал-хараат бус хяналт-ил тод байдал” сэдэвт сургалтад хамрагдаж, компанийн засаглалын орчин үеийн чиг хандлага, ТӨХК-иудад түгээмэл тулгарч буй сорилт бэрхшээл, түүнийг даван туулах арга зам болон сайн засаглалыг нутагшуулах чиглэлээр мэдээлэл, арга зүйн зөвлөмж авлаа.

Тус сургалтын үеэр “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт хэлсэн үгэндээ, ТУЗ-ийн бие даасан, ил тод байдал, сайн засаглал нь компанийн үйл ажиллагааг сайжруулах хамгийн чухал үзүүлэлт болохыг онцлов. Түүнчлэн нэгдлийн хэмжээнд засаглалыг сайжруулах чиглэлд ТУЗ-ийн хараат бус гишүүдийн тоог нэмэгдүүлэн мэдлэг, туршлагатай ТУЗ-ийн гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулж, бүрдүүлсэн нь компанийн засаглалыг бэхжүүлэхэд эергээр нөлөөлж байгааг тодотголоо.

Мөн АХБ-ны төслийн зөвлөх Кристофер Рассел “Корпорацын засаглалын чиг хандлага”, “Холдинг компаниуд-олон улсын сайн туршлага”, “ТУЗ-ийн удирдлага, хороодын эрх үүрэг, хариуцлага”, “ТУЗ-ийн гишүүдийн сонгон шалгаруулалт ба үнэлгээ” зэрэг сэдвийн хүрээнд танилцуулах илтгэл тавьж, ТУЗ-ийн гишүүдтэй нээлттэй ярилцаж, асуултад хариулав. Компанийн сайн засаглалын гол тулгуур нь ТУЗ-ийг ур чадвар, мэдлэг, туршлагатай гишүүдээр бүрдүүлж, эдгээр гишүүд нь стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд нээлттэй хамтран ажиллах, эргэх холбоо бүхий бат бөх тогтолцоог бий болгох юм гэдэгт оролцогчид санал нэгтэй байлаа.

Э.ТЭРГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button