Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдлаа. Уг хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийгтанилцууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн үг хэлж, асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ө.Шижир: Нийгмийн хамгааллын яамнаас хэдэн асуулт асууя. 2025 оны эхний улирлын байдлаар аж ахуй нэгжүүдийн төлдөг татвар өмнөх оныхтой харьцуулахад 1 их наядаар багассан байна. Багасаж байгаа шалтгаан нь нэг талаас орлогын асуудал нөгөө талаас олон шимтгэлүүдийн асуудлууд байгаа юм. Энд хоёр байр суурь байгаад байна нэг нь сан дээр цуглардаг мөнгийг аль болох багасгахгүй байх нөгөөх нь яаж хэрхэн түүнийгээ илүү олон болгох боломжийг бий болгох гэсэн санаа явж байна. Б.Түвшин гишүүний санаачилсан хууль бол одоо байгаа боломжийг багагүй өөрчлөөд, олж байгаа татварыг яаж илүү цуглуулах вэ гэдэг боломж хайсан хуулийн төсөл шүү дээ. Тэгэхээр нэг талаасаа хэт хаагаад байх юм. Нөгөө талаасаа ажил олгогч байхгүй бол та нарын цуглуулаад байгаа нийгмийн даатгалын шимтгэлүүдийг хэн төлөх юм бэ. Зөвхөн төрийн байгууллагууд төлөх үү. Гэтэл 1,2 сая хувийн хэвшилд ажиллаж байгаа аж ахуй нэгжүүдийн ажилтнуудын тоо багасаад байвал энэ алдагдлыг хэн өөрчлөх юм, хэн багасгах юм бэ. Тэгэхээр нийгмийн даатгалын шимтгэл, татвартай холбоотой хуулийн төслүүд бизнес эрхлэгч буюу аж ахуй нэгж талдаа орлого бүрдүүлдэг, татвар төлдөг талдаа зохицуулагдах ёстой. Тэгэхгүй бол бодит байдал дээр ажил олгогч нар татвар төлөхөө болих үед энэ сан хоосорно. Ингээд бид төрийн албаны 228500 ажилтны асуудлыг шийдэж чадахгүй. Нэгдэх асуулт ер нь нийгмийн даатгал чинь шимтгэл биз дээ сангийн яамныхаан. Шимтгэлээс татвар авдаг нь зөв юм уу. Хоёр дахь асуулт, Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээгээр тохирсон цалин хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл аваад энэ өөрөө зөвхөн нийгмийн даатгалын сангийн орлогыг бүрдүүлдэг хэлбэр болчхоод байна. Гэтэл одоо ажил гүйцэтгэсэн, хөлсөөр ажилласан хүмүүсээс шимтгэл аваад байхаар аж ахуй нэгж талдаа ямар том дарамт учруулж байгаа вэ гэдэг нь маш том асуудал. Бид ерөөсөө аж ахуй нэгжээ бодохгүй зөвхөн санг бүрдүүлэх орлогоо л бодоод байна. Ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ. Багаа зүйлээ хамгаалаад байвал ямар ч өөрчлөлт, үр дүн гарахгүй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.