Гадаад мэдээДЭЛХИЙ

Lakers-ийг 10 тэрбум ам.доллароор худалдах болжээ

Los Angeles Lakers-ийг 1979 онд худалдан авсан Буссын гэр бүл тус багийг 10 тэрбум ам.доллароор худалдах тохиролцоонд хүрсэн байна. Жерри Бусс 1979 онд тус багийг худалдан авч, NBA-ийн хамгийн алдартай франчайзуудын нэг болгосон. Бусс нас барсны дараа түүний охин Жини Бусс 2013 онд багийн эзэмшигч болсон юм.

“TWG Global” компанийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн дарга Марк Уолтер Lakers-ийг худалдан авах тохиролцоонд хүрсэн байна. Уолтер багийг худалдан авснаар Lakers хамгийн үнэ хүрсэн мэргэжлийн спортын баг болох юм. Хамгийн сүүлд эзэмшигч нь солигдсон NBA-ийн баг бол Boston Celtics. Тус багийг Билл Чилшолм тэргүүтэй хөрөнгө оруулагчид гуравдугаар сард худалдан авсан байна.

Хэдийгээр “TWG Global”-ийн Уолтер Lakers-ийн эзэмшигч болж байгаа ч Жини тус багийн үйл ажиллагааг хариуцан ажилласаар байх аж. Уолтер Лос-Анжелес хотын спортын багуудад хувь эзэмшдэг. Тэр MLB-ийн Los Angeles Dodger, WNBA-ийн Los Angeles Sparks багт хувь эзэмшдэг юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button