"ТЭЦ-3” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатар: Ослоор эвдэрсэн 9 дүгээр турбин энэ өвөл огт ажиллахгүй

Энэ сарын 2-нд “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-д гал гарч нэг инженер нь амиа алдаж, нэг ажилтан нь угаартсан харамсалтай осол гарсан. Улмаар ослын улмаас учирсан хохирлыг тогтоохоор албаныхан ажиллаж буй.
Мөн энэхүү ослын хохирлоос хамаарч ирэх өвөл хотын зарим хэсэг хөлдөх эрсдэл бий болсон. Тиймд өнөөдөр /2025.06.19/ Ерөнхий сайд Г.Занданшатар, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хамт “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-д ажиллаж байна.
Энэ үеэр "ТЭЦ-3” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатар дараах мэдээллийг өглөө.
-Манай станцын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явах ёстой горимоороо явж байгаа. Ослын улмаас манай 9 дүгээр машин зогссон. Цагдаа, тагнуулын байгууллагын шалгалтууд үргэлжилж байна. Мөн техникийн хувьд гарсан гэмтлийг тогтоохоор ажлын хэсэг ажиллаж байгаа. Эцсийн дүгнэлт нь гараагүй. Тиймээс гэмтсэн 9 дүгээр машин руу орох зөвшөөрөл ирээгүй учир эцсийн хохирлын дүн гараагүй. Тиймд авах арга хэмжээнүүд хүлээгдэж байна.
Эвдэрсэн 9 дүгээр турбун энэ өвөл огт ажиллахгүй. Гэхдээ бид өнгөрсөн өвлийн хэмжээнд дулаан үйлдвэрлэх төлөвлөгөөт ажил зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд төхөөрөмж нэмж авах, зарим дулааны төхөөрөмжөө найдваржуулах арга хэмжээ авч эхэлсэн. Манайх нийт 9 турбинтай. 9 дүгээр турбины шинэчлэлийн хувьд яг ямар ямар тоног төхөөрөмж нь ажиллагаагүй болсон нь тодорхойгүй байгаа.
Манайх өнгөрсөн өвөл салбарын хяналтын байцаагчийн дүгнэлт гараад 7 дугаар турбин ажиллаагүй. Энэ машины цилиндрийг солиод арванхоёрдугаар сарын 1-нд ажилд оруулах гэрээ хийсэн. Төлөвлөгөөний дагуу ажиллавал ирэх өвөл 25 мвт-ын нэг турбин нэмж ажилд орно гэсэн үг. Энэ жил турбинуудаа наймдугаар сарын 1-нээс ажилуулхаар төлөвлөгөөт зогсолт хийсэн байдалтай байна.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Либер�##� тагнуул дэлбэлчихсэнийг ооогт мэдкү ангайгаад л явцгаана ... монголыг элэгээр нь унагах урт хугацааны зорилгын нэг л үе шат нь эрчим хүчний гүн хямр�##�д оруулах ...урьд хөршийн хараат хийх
ЭЭ КӨК ТЕНГЕР МИНА МИНАЙ НУТГАН ДӨРВӨД ХАМАГ БҮДҮҮН ДАРГА ЧҮ ИНКЭЭД ЕНЕ УВУЛ ГОТ КӨЛДӨН КАМАГ ЗҮҮЛ ТӨГСЛА КӨВҮН ШИ УВАС НУТГАН ЗОРИН БАЙГА КЕДЕН МАЛ ТАСАЛЖ ӨГШИ ЯАЦАН ӨРЧӨӨЛГҮЙ КОРВО ВЭ ГОТООС КЕДЕН ӨРК ДАГУУЛАН ИРЕРЕЙ ДУЛАН ЕВӨЛЖИГ ОДОО БҮХЭ ЗҮЙЛЭН ТӨГСӨН БАЙНА Л.ШАМАЙГ ЧОРОНД ОЧИН ГЕГЕЕЛ СУУРААД БАЙН ЧОРОН ЧААВАЛУ ЗИАГАД ӨГИНУ БОВ БОРЦОГ ДӨХҮҮЛИШ КӨВҮН ШИ ИК МЕНГЕТЕЙ ГЭЭШИВДА НАМД НЕГ ПЭЭРҮС АВААН ӨГИЙШ ЧОРОНД ШАМАЙГ ЭРГИЙШ КӨВҮН
ажиллахгүй гээд нэг их сайхан мэдээ өгч байгаа юм шигээ