Трампын захиргаа гадаад оюутнуудын сошиал аккаунтыг илүү нарийн шалгадаг боллоо

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын захиргаа лхагва гарагт /2025.06.18/ оюутны визний уулзалтыг зогсоогоод байснаа үргэлжлүүлэх тушаал гаргажээ. Гэхдээ АНУ-ын эсрэг дайсагнасан аливаа үйлдлийг илрүүлэхийн тулд суралцах хүсэлтэй гадаад оюутнуудын сошиал медиа аккаунтыг илүү нарийн шалгадаг болгосон байна.
Трампын захиргаа АНУ-ын консулын ажилтнуудад “Манай иргэд, соёл иргэншил, засгийн газар, байгууллага, улсын үндсэн үнэт зүйлстэй дайсагнасан хандлагатай хүмүүсийг илрүүлэх” гэсэн тушаал илгээсэн байна. Ингэхдээ оюутнаар элсэх болон сурагч солилцооны хүсэлт өгсөн хүн бүрийг иж бүрэн, нарийн шалгах ёстой аж.
Мөн “Улс төрийн идэвх, зүтгэлийн түүхтэй ялангуяа хүчирхийлэлтэй холбоотой эсвэл дээр дурдсан үзэл бодол, үйл ажиллагаатай холбоотой хүмүүс өргөдөл гаргасан эсэхийг хайж олох” гэж зааварчилжээ. Тийм хүмүүс АНУ-д ирээд ийм үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх магадлалыг анхаарч үзэх ёстой гэж Трампын захиргаа тушаасан байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.