Нийгэм мэдээ

Ирэх долоо хоногт зарим нутгаар 33 градус хүрч, дулаарна

2025 оны 06-р сарын 19-ний 20 цагаас 2025 оны 06-р сарын 20-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн төв хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтайн өвөр говь болон Халх гол орчмоор, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +2...+7 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16…+21 градус, бусад нутгаар +9…+14 градус, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +21…+26 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +31…+36 градус, бусад нутгаар +26...+31 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө +9…+11 градус, өдөртөө +27…+29 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө +5…+7 градус, өдөртөө +27…+29 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө +4…+6 градус, өдөртөө +26…+28 градус дулаан байна.

Зургаадугаар сарын 21-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 22-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 23-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +6…+11 градус, өдөртөө +23...+28 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +18...+23 градус, өдөртөө +33...+38 градус, бусад нутгаар шөнөдөө +13…+18 градус, өдөртөө +28...+33 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 20, 2025 07:34

ГАРИГ АНДУУРЦАН ЭРГҮҮНҮҮДЭЭ ДУЛААРАХ БИШ ХАЛНА ГЭЭЧ БИЧИГ ҮСГИЙН ЧАДВАРГҮЙ ЮМ БОЛ НАДААС АСУУГААЧ

Холбоотой мэдээ

Back to top button