Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Сайд #1: Батлан хамгаалахын салбарт ирсэн Д.Батлутын бараан түүхүүд

"Эрдэнэс хивс"-ээс ажлын гараагаа эхэлж, “Эрдэнэтийн хаан” гэгдэх болсон Д.Батлут Батлан хамгаалахын салбарт ирлээ.

Дамбын Батлутын хувьд, сайнаас илүү саараар бичигддэг нэгэн. Түүнийг хэн бэ гэдэг мэдээллийг хүргэе.

Архангай аймгийн Хашаат суманд төрсөн ч, Булган аймгийн Дашинчилэн сумын уугуул хэмээн бичигдэж байж. Төрийн ажилд гараа хутгаагүй, залуу явахдаа бүжгийн “Алтан утас” хамтлагийг үүсгэн байгуулсан бол ШУТИС-ийн оюутан байхдаа цэнгээнт бүжгийн “Смайл” хамтлагийг байгуулж байж. “Эрдэнэт хивс” ХХК-д туслах ажилтан, “Дэлхийн Зөн Монголд” олон улсын байгууллагад гүйцэтгэх захирал, Орхон аймгийн газрын Харилцаа барилга хот байгуулалтын газарт мэргэжилтэн, Баян-Өндөр сумын Засаг даргын орлогч, НАМЗХ-ны дарга, Орхон аймгийн МАН-ын дарга, Баян-Өндөр сумын НАШБ-ын дарга, Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, бүлгийн дарга, Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагчаар ажиллаж байсан. 2020 оны сонгуульд Ц.Нямдоржийг унагаж, УИХ-ын гишүүн болсон гэдгээрээ олонд танигдсан. Өөрийгөө төрийн мерит зарчмаар гарч ирсэн цөөхөн улстөрчийн нэг гэж тодотгох дуртай юм билээ.

  • Орхон аймгийн МАН-ын хорооны дарга байхдаа “Эрдэнэт секьюрити” компанийн захирлыг зодсон хэрэгт бичигдэж байж.
  • 2023 оны хоёрдугаар сард тойрогтоо ажиллахдаа иргэдэд мөнгө тараасан гэх дуулианд холбогдсон.
  • 2020 оны сонгуулийн үес эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан асуудлаар АТГ-т шалгагдаж байсан.

Өдгөө харамсалтай нь, Орхон аймгийн "Мэдээлэл холбооны сүлжээ" ТӨК-нд тендер зарлалгүйгээр 300 сая төгрөгийн шууд худалдан авалт хэрхэв. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн Орхон аймагт төлөх ёстой байсан 579 сая төгрөгийн газрын төлбөрт суутгах замаар аймгийн удирдлагууд нь том оврын автомашинуудыг авч унасан талаарх баримтууд хаачив. Аль аль нь таг чиг.

Нэгт, Эрдэнэтэд ноёрхогч

Орхон аймагт Засаг дарга байсан гэсэндээ өдгөө томилгоонууд хийдэг гэдгээрээ олны анхаарлыг татдаг. Мөн "Эрдэнэт үйлдвэр"-т эхнэр хүүхдүүдээс нь эхлээд ажилладаг. Эрдэнэтэд ноёрхол тогтоосон гэгддэг юм билээ. Мөн "Эрдэнэт үйлдвэр"-т шахаа хийдэг гэх мэдээлэл нутгийнхнаас нь мэр сэр дуулддаг ч, яг таг батлагдсан зүйл одоогоор алга. Хүү нь хоёр компани эзэмшдэг ч, төрийн тендерт оролцож байсан түүх дата мэдээлэл ч байдаггүй аж.

Хоёрт, "ДЦС-3" ТӨХК-ийн захирал тендерчин Л.Эрхбаатарын сайн найз

Д.Батлут сайдыг "ДЦС-3” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатартай тун сайн найзууд гэдгийг ergelt.mn сайт онцлон хүргэжээ. Нэг нутаг усных, нэг мэргэжилтэй. Л.Эрхбаатарын ойр тойрныхон нь эрчим хүчний салбарт үүрлэчихсэн. Энэ салбараас төрийн тендер түүдэг. Тэд нийлээд 9.7 тэрбум төгрөгийн тендер төрөөс авчихсныг шалгаж байгаа хууль хяналтын байгууллага гэж бий юу.

Гуравт, Э.Бат-Амгалантай үүсмэл ордоор холбогдох уу

Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалантай ашиг сонирхлоор холбоотой байж болзошгүй сэжим байдаг. Э.Бат-Амгалангийн төрсөн Э.Батбаяр "Эрдэнэс үйлдвэр"-ийн гурван үүсмэл ордын нэгийг ашиглагч “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн хамгийн том хувь эзэмшигч. Тус компанийн 70 хувийг эзэмшигч нь “Бльюмон металс” ХХК. Эл компанийн гол эзэдийн нэг Э.Батбаяр. Тэрбээр, эхнэрийнхээ хамт 2022 онд 300 тэрбумын орлоготой үйлдвэртэй болсон.

Д.Батлут ч энэ ордод ойрхон нэр дурдагддаг. Учир нь 2015 онд Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байх үедээ "Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн үйлдвэр байгуулах захирамжийг гаргаж байсан гэж өдгөө бичигдэх болсон. 

Нэмээд хэлэхэд, “Бльюмон металс” ХХК нь УИХ-ын гишүүн асан Н.Оюундарьтай хамааралтай. Мөн тус удирдлагуудын нэгээр Гонгорын Галсанням бүртгэлтэй байна. Г.Галсанням бол Хөгжлийн банкнаас 4.1 тэрбум төгрөгийн зээл авсан "Сэлэнгийн герефорд" ХХК-ийн эзэн.

-25 адуу, 84 сая төгрөгийн хадгаламжтай-

  • Жилийн 48.9 сая төгрөгийн орлоготой,
  • гэр бүлийн орлого нь 36.2 сая төгрөг
  • нэг автозогсоол, нэг орон сууцтай гэж мэдүүлсэн бөгөөд үнэлэгдэх үнэ нь 180 сая төгрөг
  • 20 сая төгрөгөөр үнэлэгдэх “Toyota Prius XW50” машинтай
  • 37 сая төгрөгөөр үнэлэгдэх таван хошуу малтай. адуу-25, үхэр-16, ямаа-60, хонь-70
  • 1.5 сая төгрөгийн үнэтэй, эзэмших эрхийн 0.14 га газартай
  • Дотоодын банк, санхүүгийн байгууллагад 84.9 сая төгрөгийн хадгаламжтай
  • Төрийн банкны 20 сая төгрөгийн зээлтэй
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
6 сар 20, 2025 08:25

Ямар их орлоготой юм вэ

Монгол хүн
Монгол хүн
6 сар 20, 2025 09:06

Сайхан шаах юм аа

Эрдэнэт
Эрдэнэт
6 сар 20, 2025 09:07

Харин ч зөв зарчимтай эх оронч хүн дээ

иргэн
иргэн
6 сар 20, 2025 09:30

тамын тогооны үлгэр шиг хүний дандаа муу мэдээллийг цуглуулж явдаг юм уу хаашаа юм вэ монгол хүн гэвэл болоо юм биш үү ямар хятад хүн ирээд удирдах гэж байгаа биш дээ ажлаа л хийж байвад болоо биз дээ

Зочин
Зочин
6 сар 20, 2025 11:08

ТЭГЭЭД ИХ ХУРАЛД СОНГООД БАС ДЭЭРЭЭС НЬ САЙДТАН БОЛГОЧИХООД ОДОО ГОНШИГНООД ЯАДЫН ЕР НЬ МОНГОЛЫН УЛС ТӨР ҮХСЭН НОХОЙНЫ ЖОГОРХОЙ БОЛООД УДАЖ БАЙГАА ШҮҮ.САРАНГЭРЭЛ ЭМЯ САЙД БАЙСНЫГ МОНГОЛ МЭДНЭЭ ОДОО БОСОО УНДРАМД ТА НАР ЯМАР ЯАМАА ӨГЧИХӨӨД ЮУ БОДООД СУУЖ БАЙГААГ ЧИНЬ ОЙЛГОХГҮЙ БАЙНА.ОХИНОО ХҮЧИРХИЙЛЖ ЗАЯАБААТАРТАЙ ГАЛЫХАА ӨРӨӨНД ЯАЛАА ЭНЭ АВГАЙ.ЁС СУРТАХУУНГҮЙ АРХИЧИН САДАР САМУУН ЯВДАЛТАЙ ХОРМОЙ СУЛ ИЙМ Л ХҮНИЙГ СОНГОСОН.ЭНЭ ЗАСАГ ЭХНЭЭСЭЭ МОРДОХЫН ХАЗГАЙ БОЛЛОО ЖАВХЛАН ЧОЙЖИЛСҮРЭН Ж.ЭНХБАЯР ГЭЭД ЖИНХЭНЭ ТОПУУД САЙДААРАА УЛИРСАН ЭНЭ БАТЛУТЫГ БОЛ БХЯ г ҮНДСЭНДЭЭ САМАРЧ ХАЯНА ГЭЖ БОДОГДОХГҮЙ БАЙНА УУ? МЭРЭГЖЛИЙН ЦЭРГИЙН ӨНДӨР МЭДЛЭГ БОЛОВСРОЛТОЙ ЭНЭ САЛБАРЫГ ӨӨД НЬ ТАТАХ ОЛОН ЗАЛУУСЫН ӨМНӨ ЭНЭ ЭРГҮҮ ЮУГАА ЯРЬЖ ЗОГСОХ БОЛ.САРТАЙ ШӨНӨ САУГАА ҮҮРЭЭД ХАРУУЛД ГАРАХ НЬ ЭР ХҮНИЙ БАХАРХАЛ ЭР ЦЭРЭГ МИНИЙ ЗҮРХ ЗОРИГ ГЭЭД ЯРИВАЛ ЯАНА АЛАХНЭЭ ЭНЭ ЗАСАГ

Зочин
Зочин
6 сар 20, 2025 11:51

Ардын намынханийг харахаар дандаа л хулгайч, авлигчин царай нь илэрхий мэдэгдээд байхийм! Энэ ч гэсэн үрчийсэн заваан царайтай юм байна!

Зочин
Зочин
6 сар 20, 2025 16:18

Харин ч зарчимтай, төлөв хүн батлан хамга�##�ахын сайдаар очжээ. Батлут сайдад баяр хүргэе.

Иргэн
Иргэн
6 сар 20, 2025 22:25

Эрдэнэтийг зарж баяжсан амьтан мөнгөөр �##�бан туша�##� худ�##�даж авсан архаг хулгайч .

Зочин
Зочин
6 сар 20, 2025 22:57

МАН маань Батлан хамга�##�ах с�##�бараар мөн ч их тог лохым даа.уул нь ч арай ингэмээргүй л юм байгаа юм.
Сайдын сууд�##�д санаархсан, бусад с�##�брт ад үзэгдсэн "зомби"- нууд л энэ яаманд "саад" хийгээд суудаг болж дээ, хөөрхий !!!

Эрлэг чинь бна
Эрлэг чинь бна
6 сар 21, 2025 03:52

Зсссс �######�аа б�##�иар �######� долоогч болоод л сайд болж бгаа юм бишоо. Маш сан цүнх баригч, �######� долоогч хийсэн хүн бна????????????

Шударгатан.
Шударгатан.
6 сар 21, 2025 17:32

Жинхэнэ хүүхнүүдийн цай уух завсар дэлгэх хов гэдэг энэ болов уу. Сайт чинь хов базагч болжээ. Ийм маягтай бичээд байв�##� сэтгүүлч биш ховын тулам болохоор ажээ.

Erdenet
Erdenet
6 сар 22, 2025 11:15

За энэ хүний т�##�аар их юм сонслоо АТГ нь ш�##�гадаг юмуу эсвэл дээшээгээ мөнгөө цутгадаг юмуу.ямарч байсан уснаас хуурай гараад ирдэг хүн дэ.эрдэнэтээс хуссан юмыг нь бичивэл гар чилэхээр байна.хамгын ойрын жишээ гэвэл Эрдэнэт хоттой ах дүүгийн харилцаатай гэх хятадын хот бэлгэлсэн тоглоомнуудыг тэндэр зарлаад Сокол гэх хуурай ахынхаа компаньд 3.2тэрбум төгөргийн гэрээг өгсөн одоог хүртэл 5н жилийн хугацаанд үнэгүй ирэсэн тоглоомыг угсарах 180 сая төгрөг аймгаас гаргуулах гээд гүрийгээд хэвтүүлж байна арай дэндүү шун�##�тай,бүр даам гарцан нохой.үнэгүй бэлгэнд ирэсэн тоглоомноос хүртэл ингэж идэж байгаа хүн өөр юу юунаас хэдэн төгрөг хуссан гэж бодож байна.энэ ХОМ ийн мэдүүлэг бол ш�##� худлаа шүү.хүүгийнх нь хадг�##�амжыг нэг сонирхоод үзээрэй

Ккккк
Ккккк
6 сар 22, 2025 13:40

Жижиг жижгээр хэмэлсээр яваад гараад ирсэн хурган дарга нарын төлөөлөл байна. Олигтой хүн лав биш байна дөө

Холбоотой мэдээ

Back to top button