Эмэгтэйчүүдийн 3х3 тэмцээнд Австрали аваргаллаа

"FIBA 3x3 Women`s Series" цуврал тэмцээнд Австралийн шигшээ түрүүллээ.
ДАШТ-ий өмнөх сүүлчийн сорилд Монголын шигшээ хасагдах шатанд Украины багт хожигдлоо.
Харин өнөөдөр /2025.06.20/ эхлэх FIBA 3x3 Ulaanbaatar World Tour-д Сербийн “Лиман”, Германы “Баскетс”, Литвын “Мариямполе, Хятадын “Чонмин” зэрэг топуудтай “Улаанбаатар ММС, “Завхан” багууд өрсөлдөнө.
Монголд зохиогдож байгаа тэмцээний талаар Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржаваас тодруулахад, “2017 онд 3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулснаас хойш Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо олон улсын томоохон тэмцээнүүдийг эх орондоо зохион байгуулсаар ирсэн. Энэ удаагийн хувьд 2025 оны зургадугаар сард дэлхийн хэмжээний гурван тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна. 3х3 сагсан бөмбөг нь олимпод ордог томоохон төрөл бөгөөд Монгол улсад хурдацтай хөгжиж байгаа. Монгол Улсын багийн спортын түүхэнд олимпийн төрлийн хамгийн анхны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулах гэж байна. Уг тэмцээний ач холбогдлын хувьд дэлхийн 150 гаруй оронд шууд дамжуулж, гадны тамирчид болон албаны хүмүүс гээд 500 гаруй хүмүүсийг эх орондоо хүлээн авна. 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэрээг 2022 онд байгуулан үүнээс хойш дэлхийн стандартад нийцүүлэн зохиохоор 200 гаруй хүн ажиллаж байна” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ОЙРД МАШ ИХ ХАЛНА ШҮҮ ОХИДУУДДАА ДААВУУН БАНДААЖ ЛЭЭВЧИГ ЗҮҮЛГЭЭРЭЙ СУГА ЦАВЬ ҮТРЭЭ МЭЭМНИЙХ НЬ ДОР МАШ ИХ ХӨЛРӨНӨ ӨДӨР ТУТАМ ХАВЧУУЛААРАЙ ЭВИЙДЭЭ ИХ ЯДРАЧ БАЙГАА ШҮҮ.АМЖИЛТ ОХИДОО ТА НАР МИНЬ АВАРГА БОЛНОО