НИЙГЭМНийгэм мэдээ

Улаанбурхан өвчний нас баралт 7 болон нэмэгджээ

Халдварт өвчин судлалтын төвөөс  улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

2025 оны зургаадугаар сарын 20-ний өдрийн байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 8,648, гэрээр эмчлүүлж байгаа 1,154, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 691, хавьтал 63,052 болсон бол нас баралт долоо болон нэмэгдсэн байна.

Нэмэлт: Улаанбурхан өвчнөөр нийт батлагдсан тохиолдлуудын 55.4 хувь нь улаанбурхан өвчний вакцинд огт хамрагдаагүй байсан бол 17.1 хувь нь ганц тунтай, 15.2 хувь нь бүрэн тунтай, 13.1 хувь нь вакцинд хамрагдах насанд хүрээгүй байсан байна.

Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой. Тодруулах, лавлах зүйл байвал 72224444, 100 утсанд хандан лавлах боломжтой.Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 20, 2025 10:46

ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДАНЦАР ЧИНБҮРЭЭН ЧИ ОДОО ХӨӨШ ЯАРАЛТАЙ АРГА ХЭМЖЭЭ АВААЧЭЭ ТӨРИЙН САЙДЫН АЛБЫГ ЯЛ ГЭЖ ХҮЛЭЭЖ АВСАН ХАР АМТАЙ ДАРВАЙСАН ХАР ХҮҮРЭЭ ЯАРАЛТАЙ АРГА ХЭМЖЭЭ АВААЧЭЭ ЯМАР АЙМААР ЕН ЯЛАА ҮҮРЧ ЧАДАХГҮЙ БОЛ МӨНХСАЙХАНЫГ БУЦААЖ ТАВЬЯА

Холбоотой мэдээ

Back to top button