Трамп Израилтай хамтран Иранд цохилт өгөх эсэхээ хоёр долоо хоногийн дотор шийднэ

Цагаан ордон пүрэв гарагт /2025.06.19/ мэдэгдэл хийхдээ Израилын талд орж, Иранд цохилт өгөх эсэхээ хоёр долоо хоногийн дотор шийднэ гэжээ. Трамп ямар нэгэн шийдвэртэй холбоотой мэдэгдэл гаргахдаа хоёр долоо хоногийн дотор гаргана гэж хэлдэг зуршилтай учир энэ нь эцсийн хугацаа биш байх магадлалтай.
Үүний зэрэгцээ Трампын Ойрх дорнодын асуудал эрхэлсэн тусгай элч Стив Уиткофф хэлэхдээ Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи өнгөрсөн долоо хоногоос хойш хэд хэдэн удаа утсаар ярьсан гэжээ. Иран Израилын мөргөлдөөн пүрэв гарагт /2025.06.19/ даамжирсан байна. Израил Ираны цөмийн объектуудыг бөмбөгдөж, Иран Израил дахь нэгэн эмнэлэгт цохилт өгсөн юм.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2025.06.19/ Израил Ираныг тун удахгүй цөмийн зэвсэгтэй болох гэж байгаа хэмээн цохилт өгч эхэлсэн. Иран цөмийн зэвсэг бүтээхээр ажиллаагүй гэж мэдэгдэж байгаа ч Олон улсын цөмийн энергийн агентлаг Техран ураныг зэвсгийн зэрэглэлд маш ойртуулж баяжуулж байгаа гэж мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ИРАН ХӨӨРХИЙ ИНГЭЖ ГАЗРЫН ХӨРСНӨӨС АРЧИГДАЖ ҮНС НУРМАН ДУНДААС ГОМДОЛТОЙЁО ХАРАХ ХУВЬ ТАВИЛАНГ ЭДЛЭХ НЬ ЯАСАН ГЭЦҮҮТЭЙ ЮМ БЭ? ХОЁР ТАЛААСАА УУЛЗАЖ УЧИР НАЧРАА ОЛЖ БОЛОХГҮЙ ЮМ УУ? ЕВРЕИЧҮҮД ЯМАР ИХ ДАВРАНА ВЭ? ТААНУУД ЦӨС ИХТ МОНГОЛЧУУДЫН УУРЫГ ХҮРГЭВЭЭ
Чулуу хаяж хоёр орныг хооронд нь мууд�##�цуулж ашиг олдог АНУ тэд удахгүй дэлрийд жигшигдэх вий.