Нийгэм мэдээ

“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ

“АРА ФЕСТ 2025” гурав дахь жилдээ цар хүрээгээ улам тэлж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, олон улсын нэртэй уран бүтээлчид, Монголын бүх үеийн одод, үндэсний өв соёлын гайхамшгийг нэгтгэсэн цогц арга хэмжээ болж АРА Комплекс, Архангай аймагт 2025 оны зургаадугаар сарын 24-өөс наймдугаар сарын 3-ны хооронд зохион байгуулагдах гэж байна.

“ARA FEST 2025” наадмын гол зорилго Монголын язгуур өв соёлоос эхлээд орчин үеийн урлагийн бүхий л төрлийг дэмжин, дэлхийн дэвжээнд таниулах, тэр дундаа үзэсгэлэнт Архангай нутгаа аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх юм байна.

“ARA FEST 2025” энэ жил зөвхөн хөгжмийн наадам гэхээсээ илүүтэй гэр бүл, найз нөхдөөрөө ирж оролцон, мартагдашгүй дурсамж бүтээх цогц орчныг бүрдүүлэхээр зорьсон төдийгүй дэд бүтцээ улам сайжруулж, боловсон ариун цэврийн байгууламж, нарны эрчим хүчний эх үүсвэр, 8 метр өндөртэй хамгийн том гулсуур, 300 метрийн “зип лайн” байгуулсан ба олон улсын стандартын богино зайны морин тойруулга үйл ажиллагаагаа эхлүүлэх аж.

“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжлэх бөгөөд долоо хоног бүр өөр өөр төрлийн арга хэмжээгээр дүүрэн байх юм.

Майхантай аялагчдад зориулсан тусгай бүсүүд, аяллын шинэ шийдэл болох унтлагын капсулуудыг анх удаа нэвтрүүлж байгаагаараа онцлог юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button