НИЙГЭМНийгэм мэдээ

Япон улс Сонгинохайрхан дүүрэгт түргэн болон галын машин бэлэглэжээ

Японы Шизүока мужийн Изүнокүни хот нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгтэй найрамдалт хотын харилцаа тогтоосны 10 жилийн ойд зориулан галын насосны болон түргэн тусламжийн авто машин бэлэглэжээ.

Эдгээр автомашиныг Монголын замын хөдөлгөөний дүрэмд нийцүүлэн жолооны хүрдийг өөрчлөн, хөдөлгөөнд саадгүй орох боломжтой болгосон байна. Сонгинохайрхан дүүргээс өнгөрсөн жил эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг сайжруулахад зориулан түргэний автомашин шаардлагатай тухай хүсэлт гаргасныг ийнхүү шийдсэн байна.

Изүнокүни хотын захиргаа Японы Гадаад харилцааны яамны “Өвсний үндэс” Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөрөөр дамжуулан дээрх автомашиныг хандивлахтай холбоотой тээвэрлэлт, жолооны хүрдийг өөрчлөн засах зэрэгт 8.5 сая иены зардал гаргажээ. Хандивийн автомашинуудыг Монгол руу ачуулах үеэр хотын дарга Ямашита Масаюки Сонгинохайрхан дүүргийн иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахад манай хотоос илгээж буй автомашиныг сайн ашиглаж, үр дүн гаргахыг хүсжээ.

Хоёр автомашиныг Ёкохама боомтоос БНХАУ-ын Тяньжин хотын боомтоор дамжуулан Улаанбаатар хот руу тээвэрлэснээр долоодугаар сарын эхээр ирэх аж. 


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button