Стартегийн ордуудтай хэлцэл хийх ажлын хэсэг чинь холион бантан болчихлоо

Өчигдрийн /2025.06.20/ Засгийн газрын хуралдаанаар нэг хачирхалтай шийдвэр гарав. ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт "Ордуудтай хэлцэл хийхээр байгуулагдсан Ж.Батзандан, Н.Учрал нарын ажлын хэсгийг нэгтгэж ЗГХЭГ-ын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулахаар боллоо" гэж мэдэгдсэн юм.
Өөрөөр хэлбэл хоёрыг нийлүүлээд нэгийг байгуулж байгаа гэж ойлгогдож байна. Тийм ч биз. Гэхдээ Засгийн газар ажлын хэсгийг ажлын хэсэгтэй биш ажлын хэсгийг дэд хэсэгтэй нь нийлүүлж байгаа нь санаатай шийдвэр үү, санамсаргүй хэрэг үү.
Тодруулбал, ЗГ-ын БЭТ Ж.Батзандангийн ахалдаг ажлын хэсэг нь стратегийн ордуудтай хэлцэл хийх үүрэг бүхий Н.Учралын ахалж байсан ажлын хэсгийн доор харъяалагддаг дэд ажлын хэсэг юм. Тэднийг нэгтгээд зогсохгүй тэдний ажлыг шалгах ажлын хэсэг байгууллаа гэж ойлгогдохоор.
ЗГ-ын албан мэдээнд, "Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцээ хийх талаар гарсан хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг шалгаж, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгууллаа" гэсэн байгаа юм.
Шинэ ЗГ нь Ж.Батзандан, Н.Учрал нарыг стратегийн ордуудтай хэлэлцээ хийгээд дуусчихсан гэж үзсэн үү. Эсвэл хэлэлцээ хийх ажлыг нь шинээр нэгтгэгдсэн ажлын хэсэг нь үргэлжлүүлэн хийх үү.
Ямартай ч энэ хоёрыг нэгтгэхдээ ЗГХЭГ-ын шинэ дарга С.Бямбацогтоор ахлуулсангүй. ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэд ч өгсөнгүй. Бүр ЗГХЭГ-ын дэд дарга Б.Батцэцэгээр ахлуулж буй нь ч хачирхалтай. С.Бямбацогтыгоо чадваргүй гэж үзсэн үү, өнөөх нь стратегийн ордуудын хувийг авч ирэх ажлаас татгалзсан уу гэдэг асуулт байна.
Стартегийн ордуудтай хэлцэл хийх ажлын хэсэг чинь холион бантан болчихлоо, ямар ч байсан. Нэгтгэмээр байсан юм бол өчнөөн ажлын хэсэг манайд бий.
- "Ухаа худаг"-ийн асуудлыг шийдэх ажлын хэсгийг О.Алтангэрэл,
- "Онтрэ"-гийн хэлэлцээрийн ажлын хэсгийг О.Батнайрамдал, Ц.Туваан, О.Алтангэрэл гэсэн хүмүүс,
- Стратегийн ордуудын эзэмшигчидтэй хэлэлцээ хийх ажлын хэсгийг Н.Учрал,
- Стратегийн ангилалд нэмж бүртгэх 39 ордын асуудлыг У.Туваан,
- Оюу толгой, Тавантолгой, Цагаан суварга, Асгатын ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох ажлын хэсгийг П.Мөнхтулга гэхчлэн...
Өмнөх Засгийн газрын "тавдугаар сарын 1" гэсэн огноо тавьж, хувийн хэвшлүүдтэй бүрэн хэлэлцээрт орж дуусгахыг зорьж байсан билээ. Энэ огноо бүр замхарсан. Өдгөө өчнөөн ажлын хэсэг л үлдэж. Ажлын хэсгүүдийн дарга нар, бүрэлдэхүүний 50 хувь нь солигдоно. Хийж байсан ажлуудыг нь шалгах, цаашаа үргэлжлүүлэх өчнөөн ажил овоорчихлоо.
Ажлын хэсгүүдээс хамгийн дуулиантай нь О.Алтангэрэл, Ж.Батзандан нарынх байв. О.Алтангэрэл "Ухаа худаг"-ийн асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхээр шилжүүлж чадсан. Харин Ж.Батзандан дөрвөн сар гаруй ажиллахдаа 16 стратегийн орд эзэмшигчдийн ихэнхтэй нь уулзаж амжсан. Л.Оюун-Эрдэнэ Ж.Батзанданг зүгээр ч нэг томилчхоогүй. Хүнд хүчир ажлыг зөөлөн хүн хийгээд, барахгүй. Хувь улстөрчийн характер боловсон гэхээсээ дайрангуй, давшлангуй дүрийг стратегийн орд эзэмшиж, баялаг ашиглагчдын өөдөөс тавьсан нь тодорхой. "Олон судалгааны ард гарч, өчнөөн маапаантай асуудлыг ухаад гаргаж ирж байна" гэдгээ хэлж байв. Ихээхэн улс төрийн ойлголцол шаардах энэ ажил хөшигний ард хэрхэн хөвөрч байсныг гарч ирээд ярих шаардлагатай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Byambatsogt taraa taniylj ehleh ni ene.Naadah chn syrdanzandahaas oor yay ch zohitsyylj chadahgyi byltana.Yas yaman deer yayg yaj hiihee ch yhaarah ononchloh chadbar baihgyi amitan shtd
Sanal1.
Анхнаасаа гэрээгээ зөв хийгээд ажлаа явуул л даа.Араас нь ингээл бөөн ажлын хэсэг, хэл ам хэрүүл уруул. Энэ улсад ер нь ажил хийж болох юм уу? Төр бүх юманд оролцоно. Одоо төрөөс баахан хүнээ гаргаад гудамжинд хаячихлаа. Ер гь яаая гээд байгаам бээ??!!!
Одоо бүх хариуцлагыг ерөнхийлөгч Хүрэлсүх хариуцанаа!!! Ямбыг нь эдлэж идэж ууж байгаа бол ирээдүйд ирэх шорвиг ялыг нь ч эдлэнэ дээ хө!!! Юуу үнэн энэ үнэн!!!
Хүрэлсүх би энэ асууд�##�ыг хариуцна гээд Оюун-Эрдэнэийн засгийн газарыг буулгаж өөрийн засгийн газарыг байгуулсан юм бн!!! Одоо орд газрууд Монгол улсын т�##�д эргэж иргүү үгүй юу гэдгийг Хүрэлсүх шийдэхээр болжээ Монголчуудаа!!! Одоо Монголчууд чимээгүй Хүрэлсүхийг хүлээх үлдлээ!!!
МАН ын өлөн хулгайчууд байсан цагт попрол болоод дуусах бус уу
Баялагийн санг мартагдуулана .Эрдэнэт ХӨТӨЛ, төмөрлөгөө буцаана.ухаа худаг даам гарч бантан болох нээ.Монголын заяа ч барагдахгүйдээ.З.Энх боддын хэлдэгээр Ахиад ОЮУНЭРДЭНЭ шиг ЕС олдохгүй бололтой.
Данх ийм л боловсролгүй хөгийн новшшдээ
Батзандан гэж нэг хогийн уг�##�з моголд юу хийж бүтээсэн юм болоо,
Холион бантан болгох гэж засгийн газраа огцруулсан,тэр л ёсоор нь болж байна,удирдаач нь мэдээж.
Ингэж гэж з/г огцруулсан бишүү?!
Одоо тэгж л таарна. Тэгэх гэж л хамтарсан ЗГ-ыг хөөж тараасан юм чинь. Өнөөх луйвардсан хөрөнгийг хураах, авиогыг илчилсэн сэтгүүлчийг ялагдагчийн болиулах гэх мэт хуулийг гаргахгүй унтраана даа. Харж л байгаарай. Авилгын систем ардын намдаа хүрэгдэхгүй болсон байна.
Монгол улсын баялаг нь бүх ард түмний өмч бөгөөд төрийн хамга�##��##�тад байна
Бямбацогт гуай яах гээд л бна даа . Хошного нь загатнаад байгаа юм байх даа . Хүрэлсүхтэй чинь хамт огцруулаад хаячихна шүү . Та хоёрыг хэн ч биш болгож чадна шүү Монголын ард түмэн
энэ засаг эзэддээ үйлчлээд эхэллээ. Огцруулах л шаардлагатай болж дээ. Нөгөө ноорогоо дуудья даа.
Бямбөцогт Учр�##� зэрэг нүүрсний хулгайЧУУДын гар хөл бологсоды г �######�уулах хэрэгтэй
Энэ Занданшатар монголд хэрэг болохгүй хулгайч нарынхаа төлөө ажиллахаар шийдэв шив дээ.
Эд нар төр удирдаж улс орноо даан ч хөгжүүлж чадахгүй юм байхаа аминдаа төр барьж улс орноо удирдаж байна гэж бодоод байх шиг байгаа юм �######�уул хий хоосон мөрөөдөлдөө
Зориуд энэ ажлыг сулруулж замхруулах гэж л Оюунэрдэний ЗГ ыг огцуулсан юм байна. Энэ бол цаанаасаа хулгайчдаасаа хахууль авч төрийн эргэлт хийх замаар энэ ажлыг хүчтэй ажиллаж байсан нөхдүүдийн ажлын хэсгийг хүчгүйдүүлж саармагжуулж байна.
Батзандан хийж байсан ажлыг н дуусгуулж үр дүнг нь тооцох хэрэгтэй байна.
Ерөнхийлөгч Хүрэлсүх үүнийг замхруулб�##� жинхэн авилгачин гсн үг.