НИЙГЭМ

ЭЕШ 2025: Сурагчдад ямар бэрхшээл тулгарав

Энэ жилийн ЭЕШ энэ сарын 18-21 өдрүүдэд болж өндөрлөсөн. Шалгалтад нийтдээ 43,318 шалгуулагч оролцсон байна.

Түүхийн хичээлээр эхэлсэн элсэлтийн шалгалт эхний өдрүүдэд нам чимээгүй үргэлжилсэн. Харин сүүлийн хоёр өдөр буюу зарим хичээлийн дүн гарсны дараа “материал хэт хүндэдсэн, асуулт, агуулга буруу, ойлгомжгүй байлаа” гэх шүүмжлэл гарч, олон багш, сурагч санал нэгджээ.

Тодруулбал, Боловсролын үнэлгээний төвийн үндсэн чиг үүрэг нь хичээл бүрээр үнэлгээний жишиг даалгавар боловсруулах, суурь, бүрэн дунд боловсролын улсын шалгалт болон элсэлтийн ерөнхий шалгалтын даалгавар боловсруулах байдаг. Үүний дагуу тус байгууллагаас энэ жил ЭЕШ-нд бэлтгэсэн материалууд бэлтгэсэн. Гэвч зарим хичээлийн даалгавар гадаадын их сургуулийн тэтгэлгийн шалгалт шиг хүнд, олимпиадын түвшнийх байсан гэх шүүмжлэл газар авав.

Мөн материал шалгах машин, харандаа, баллуурын асуудал хөндөх сэдэв болов.

Иймд энэ жил элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн сэтгэгдлээ хуваалцаж буй сурагчид ямар ямар хичээлийн шалгалтын ямар асуулт, сорилууд хүнд гэж үзсэнийг хүргэе.

Хичээлүүд:

Математик, Монгол хэл, Нийгэм, Биологи болон Физикийн шалгалт алдаатай байсан гэж үзсэн тул БҮТ-өөс хүүхдүүдэд автоматаас 6 оноо нэмэхээр болсон байна. Ингэхдээ тус хичээлээр огт шалгалт өгөөгүй сурагчид 800 оноо тавьсан тохиолдол гарчээ.

Хичээлүүдийн хүнд, ойлгомжгүй асуулт болон асуудал:

  • Математикийн хичээлийн шалгалт дээр үүсээд буй гол маргаан нь өнгөрсөн тавдугаар сарын 7-нд Боловсролын сайд П.Наранбаяр БҮТ-өөр дамжуулан дэлгэсэн мянган бодлого. Эндээс ЭЕШ-нд бодлого оруулна гэсэн тул сурагчид болон багш нар уг агуулгаар бэлтгэлээ базаасан байжээ. Гэвч шалгалтад тус бодлогоос бараг орж ирээгүй. Зарим зарим бодлогын хариу гараагүй. 40 бодлогыг 100 минутад бодож, бөглөж амжаагүй зэрэг шүүмж гараад байна.
  • Нийгмийн хичээлийн шалгалтын агуулгыг сурах бичгээс биш өөр номоос бэлдсэн нь хүүхдүүдийг төөрүүлсэн гэх шүүмж хамгийн их байна. Харин асуултын хувьд үзэл баримтлалыг тохирох өгөгдөлтэй холбох, хувь тэнцүүлсэн тэтгэврийн талаар орж ирсэн нь ойлгомжгүй, хүнд асуулт байсан. Мөн 56 тест, дөрвөн задгай даалгавар 80 минутад хийхээр заасан хэт бага хугацаа байсныг сурагчид онцолжээ.
  • Монгол хэлний шалгалтын хувьд ойлгомжгүй асуулт их гарсан талаар сурагчид хамгийн их бичжээ. Тухайлбал, Өмдийг Казак, Буриад аялгаар юу гэдэг вэ. Зохиолын дүрийн хэлсэн үгийг харгалзуулах гэх асуултад Тамгагүй төр жүжгийн хэсгийг оруулсан байна. Энэ нь утгагүй, цээжлээгүй хүнд таах боломжгүй асуулт байсан гэх шүүмжлэл гарчээ.
  • Биологийн хичээлийн шалгалт мөн сурах бичгээс бэлтгэгдээгүй. Сонгон болон олимпиадын даалгаврууд байсан. Мөн үржих, хуваах үйлдэл олонтой гурван бодлого орж ирсэн зэрэг шүүмжүүд гарсан байна.

Түүнчлэн шалгалт өрөх сурагчдын ангийн гадаа цагдаагийн хамгаалалт гаргасан. Цаанаас нь өгсөн харандаа нь удаан хэрэглэсэн муу юм байсан. Арилгадаггүй цаасаа үүрүүлдэг баллуур байсан. Шалгалтын тест автоматаар унших машинд алдаа заасан. Шалгалтын комисс хүүхдүүдийн материалыг гараар шалгахаас татгалзсан. Хамраас нь цус гарсан хүүхдийг гаргаад дахин оруулаагүй зэрэг ёс зүй, материалын алдаанууд мөн гарсан байна. Эдгээр асуудалд ЭЕШ өгсөн сурагчид болон тэдний эцэг, эхчүүд олноороо санал нэгджээ.

Мөн дээрх шүүмжтэй санал нийлж байгаа орон нутгийг багш нар “бэлтгэсэн сурагчид нь муу авч, буудсан нь өндөр гарч ирлээ” гэх шүүмжлэлийн багш нар эхлүүлж, БҮТ-ийг ЭЕШ-ийн материалуудыг ил болгохыг шаардсан. Үр дүнд нь шалгалтын материалууд өчигдөр орой нийтэд ил болоод байна.

Хоёр өдөр хөвөрсөн дээрх шүүмжлэлийн хариуд Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр мэдээлэл хийх юм.


Завхан аймгийн Улиастай сумын Жавхлант цогцолбор сургуулийн төгсөгчид юу гэв.

Сурагч А:

-Өөрийгөө хийнэ чадна гэсэн итгэлтэй гарч ирсэн боловч 100 онооноос 34 оноо авсан. Уг нь бүх бодлогоо бодож, ихэнх хариултаа зөв гаргасан болохоор багаар бодоход 70 авна гэж бодсон. Шалгалтын зарим бодлогын гарсан хариу бөглөх тест доторх байхгүй байсан. Хариултыг хуудасны бөглөх хэсэг хэт жижиг хэтрүүлж, давуулахгүй будахад асуудалтай байсан. Тиймээс хариу нь үнэн зөв байсан эсэхийг бид шалгаж үзмээр байна.

Сурагч Г:

-Миний хувьд математикийн гүнзгий ангид гурван жил суралцсан мөн ЭЕШ-д бэлтгэж сонгон, давтлагууд авсан байсан. Шалгалтаа өгч гарч ирээд мөн өөрийнхөө 60 оноо бол авсан гэж тооцоолсон. Гэвч дүн нь өөр байсан. Гайхлаа. Их хүнд цохилт боллоо. Шалгалтын 2 дугаар хэсгийн шоглоомын бөглөх хэсэг маш жижигхэн, харандаа нь маш муу, баллуур нь бас арилгахгүй байсанд учир байгаа байх гэж бодож байна. Тиймээс цаашид харандаа, баллуурыг нь өөрсдөө авч ордог баймаар санагдсан.


Үүнээс гадна ЭЕШ-тай холбоотой асуудлаар Боловсролын сайд П.Наранбаяр өөрийн цахим хуудсаараа тайлбар мэдээлэл цацсан.

Ингэхдээ “Сурагчдын ЭЕШ-ийн үл дүнгийн үзүүлэлт өмнөх жилүүдээс буураагүйг онцолж, 1000 бодлогоос 40 бодлого өгөгдлийг нь өөрчлөөд оруулсан. Бусад хичээл дээр 12 жил сурсан, заасан зүйлсийг нь л оруулсан” гэжээ.

ЭЕШ-ыг зохион байгуулсан БҮТ-ийн захирал Г.Гантуяа мөн өөрийн цахим хаягаар дамжуулан “Ажлаа өгөхөд бэлэн шүү” хэмээн тайлбар тавьж, удалгүй устгажээ.

Тэрбээр тайлбартаа, “Төрийн алба, хувийн хэвшил хоёрын хооронд тийм том ялгаа байхгүй. Байгууллагын засаглал болон соёл, төслийн менежмент, мэдээллийн технологийн 25 жилийн туршлагаа төрийн байгуулагд шингээх гэж орсон. Шаардлагатай бол ажлаа өгөхөд бэлэн шүү. Хувийн хэвшлийнхэн шууд төрд ажиллах бүрэн чадамжтай. Төрийн албанд ажиллахад заавал төрд ажилласан жил шаардах шаардлагагүй гэдгийг өөрөө ажиллаж үзлээ” гэсэн юм.

Мөн өнгөрсөн амтралтын өдрүүдэд БҮТ-ийн захирал Г.Гантуяа “багш нарыг дүгнэж, цалинг нь тогтоохоор багш нараас авсан гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтын үеэр 100 гаруй багшийн ангиас шипи илэрсэн” гэж мэдээлэл хийсэн. Улмаар үүнийг багш нар эсэргүүцэж Г.Гантуяатай уулзалт хийжээ.


Энэ удаагийн ЭЕШ-ийн үеэр БҮТ-ийн захирлын мэргэжлийн бус томилгооны талаарх асуудал сөхөгдөв.

ХҮН нам Засгийн газарт хамтарснаар Боловсролын яамыг хариуцаж ажиллах болсон. Энэ хүрээнд Боловсролын сайд П.Наранбаяр Боловсролын үнэлгээний төвийн захирлаар ажиллаж байсан Л.Ганбатыг чөлөөлж, Г.Гантуяаг тус төвийн захирлаар томилсон. Гэвч үүний дараа тус төвийн ажилчид захирлын таарамжгүй харилцаанаас үүдэж ажлаас гарч буй гэх шуум өнгөрсөн хугацаанд хэдэнтэй харагдсан.

Тиймд Г.Гантуяагийн боловсрол болон БҮТ-ийн бүтцийг танилцуулъя.

Ганбүргэдийн Гантуяа нь 2024 онд  УИХ-ын сонгуулийн 5-р тойрог буюу Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймагт ХҮН намаас нэр дэвшиж, унасан. Тэрбээр ШУТИС төгссөн. Мэдээллийн системийн инженер мэргэжилтэй. Одоо Номадик Контент ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг.

Ажлыг туршлага нь:

  • 2013 - 2024 Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал, Номадик Контент ХХК
  • 2010 - 2013 Менежер, Гүйцэтгэх захирал, Монгол Контент ХХК
  • 2011 - 2014 Оператор, төслийн ахлагч, Мобиком групп

Харин Боловсролын үнэлгээний төв нийт 65 алба хаагчтай.

Байгууллагын дээд бүтэц нь захирал түүнтэй энэ зэрэгцэх гурван орон тооны бус мэргэжлийн зөвлөх. Үүнээс доош дөрвөн хэлтэст хуваагдана. Хэлтэс тус бүр 11-20 хүнтэй. Мөн хэлтсүүд нь 2-4 албатай. Алба тус бүр 2-10 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг байна.

Тэд бүгд найман чиглэлээр үйл ажиллагаа явуулах үндсэн чиг үүрэгтэй.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зайлаачааээ Луйварчидаа! Наранбаяр луухаан аа!
Зайлаачааээ Луйварчидаа! Наранбаяр луухаан аа!
6 сар 23, 2025 08:44

ХҮН намын �##�бан туша�##�ын наймаа Монголыг сүйрүүллээ!

Зочин
Зочин
6 сар 23, 2025 09:03

Боловсрол дампуурсаар, боловсролгүй, мэдлэггүй, ёсзүйгүй хог шаар бэлтгэсээр , Өнгөрсөн жил элсэлтийн ерөхий ш�##�г�##�т холион бантан болоод эцэг эхчүүд гомдол гаргасан брловч, сонгуулийн шоунл дарагдаад өнгөрсөн. Мат, англи хэлээр дүйцүүлэх өндөр оноотой хүүхдүүд Анагаахын дээд аваад, 9 р ангииасаа хими биологоор гүнзгийрүүлж бэлтгэсэн хүүхдүүд олноороо хохироод үлдсэн. Ийм дампуу байж болох уу, энэ Улс сөнөх гэж бна.Боловсролын с�##�бар сөнөөлөө

Зочин
Зочин
6 сар 23, 2025 09:06

Анагаахын дээд сурнуулийг резиденттэйгээ нийлээл 6 жилээр төгсгөдөг болгоочээ, илүү юм зааж байгаа юм �##�га, багш нар нь юу ч заахгүй номоо уншаад асуугдаж дүнгээ ав гээд загнаж дарамт�##�даг, энэ сургууль оюутандаа ээлгүй зөвхөн мөнгө л авч байв�##� болоо гэсэн бодлогтой, энэ олон жил ийм сурнууоьд мөнгө төлмөөргүй байна, Боловсролын яам анхаарч шийдээчээ

Зочин
Зочин
6 сар 23, 2025 09:34
Reply to  Зочин

Та өөр сургууль сонгож болно, �##�ь ч улсад хүний эмчийг 4 жилээр бэлтгэдэггүй. Оюутан өөрөө сур�##�цахаар орж буй тул өөрөөс нь хамаарах зүйл их гэж бодож байна. Би 4-р дамжаанд сур�##�цдаг, ахлах ангийн агуулга давтаагүй.

Зочин
Зочин
6 сар 23, 2025 09:12

Монго хүүхдүүдийн ирээдүйдээ итгэх итгэлийг хуг�##�ж, гадаад руу хар ажилчнаар гаргаж, улсаа эзэнгүйрүүлэх ДАЙСАН бодлого байна.

Баагий
Баагий
6 сар 23, 2025 09:35

Энэ жилийн ЭЕШыг улсын хэмжээнд дахин явуулж гарах бүх зарлыг Наранбаяр ,Гантуяа нараас хувиас нь гаргуулах нь хамгийн шударга үйлдэл болно Үүний дараа дээрхи хоёр �##�бан туша�##�тныг цаашид ажиллуулах эсхийг шиидэх нь зөв.

багш с.Төмөрхуяг
багш с.Төмөрхуяг
6 сар 23, 2025 09:41

физикийн хичээлийн задгай да�##�гавар 2.2, 2.3 хариу �##�даатай хийсэн байсан нь сурагчдыг дахин дахин бодуулж цаг �##�дахад хүргэсэн ба ихэнхи цагаа задгай да�##�гавар хийхэд зарцуулсан хүүхдүүд 1 да�##�гавараа хийхэд амжихгүй болж стрессдэж улмаар хариултын хуудас бөглөхдөө сольж бөглөсөн зэрэг асуудлууд гарсан тул матери�##� хийсэн, түүнийг хянасан багш нарт арна хэмжээ авч, физикийн ш�##�г�##�тыг дахин авахуулах т�##�д анхаарч ажиллахыг БҮТ болон Наранбаяр сайдаас хүс ч байна. олон олон багш сурагчид ийм сан�##�тай байгаа гэдгийг давтан хэлмээр байна

Зочин
Зочин
6 сар 23, 2025 09:45

Математик 17 авсан хүүхэд 489 ч гэх шиг хүүхдүүдийн сэтгэл зүйгээр тоглох юмаа. Эсвэл 490 үгүй бол бүүр 480 болгохгүй 2-ын хооронд босго оноогоо 490-ээр тогтоож ганц оноогоор сэтгэлийн дарамтанд оруулах юмаа. Бусад даг�##�дах хичээл нь өндөр байгаад байдаг. Энэ мэтчлэн хүүхдийн өөртөө итгэх итгэлийг үгүй хийгч энэ мэргэжлийн бус будлиантай нөхдүүд ирээдүй үеэр тоглож байнаа

Зочин
Зочин
6 сар 23, 2025 09:53

Наранбаяр хариуцлага хүлээж огцор

Хорлоо
Хорлоо
6 сар 23, 2025 09:54

ЗАХИРАЛ ГАНБАТ, ХЭЛТСИЙН ДАРГА ГАНТУЯА ГЭЭД ЧАДВАРТАЙ УЛСУУДАА ХӨӨЖ ЯВУУЛААД ХҮН НАМЫН СҮГНҮҮДЭЭР ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВИЙГ ДҮҮРГЭСЭН УЧРААС ИНГЭЖ БУДЛИХ НЬ АРГАГҮЙ ШҮҮ ДЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button