МАН-ын бүлэг даргаа сонгохоор хуралдаж байна

Төрийн ордонд МАН-ын бүлэг хуралдаж байна.
Хуралдаанд УИХ-аар хэлэлцэхээр хүлээгдэж буй хуулийн төслүүдээс гадна бүлгийн даргыг сонгох асуудал орж ирээд байгаа. МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан Л.Мөнхбаатар нь Г.Занданшатарын Засгийн газарт Хууль зүйн, дотоод хэргийн сайдаар томилогдсон.
УИХ-ын бүхий л үйл ажиллагаанд МАН нь бүлгээр дамжуулж, байр сууриа нэгтгэн ажилладаг. Улс төрийн чухал бүтэц юм. Иймд УИХ-д суудалтай МАН-ын 68 гишүүний байр суурийг нэгтгэх гэдэг утгаар бүлгийн даргын албан тушаал анхаарал татдаг.
Одоогийн байдлаар Л.Энх-Амгалан хамгийн хүчтэй яригдаж байна. Аль ч Засгийн газрын үед албан тушаалгүй үлдэж байгаагүй тэрбээр энэ удаа сул гишүүн болчихсон. Нөгөө талаас Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнийн амбиц өндөр байгаа юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энх-Амг�##�ан одоо болно доо намын бус бизнесийн бүлгээ хамга�##�на биз
MCS -гэх мафийн төлөөлагч л биш байгаасай