Улс төрийн мэдээ
ТББХ: Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа.
Хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд-ийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэн, байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар дэмжлээ.
Үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул тус хуулийн төслийг хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хамт УИХ-ын чуулганы хуралдаанд Ц.Сандаг-Очир гишүүн танилцуулна.
УИХ-ын чуулган өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, энэхүү хуулийн төслийг хэлэлцэх товтой байгаа юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.