Улс төрийн мэдээ

Г.Занданшатар: Долоохон хоногийн дотор төсвийн алдагдал дахиад 1 их наядаар нэмэгдчихлээ

УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдаж байна.

Хуралдаанаар, Засгийн газраас яаралтай өргөн барьсан Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, “Бүтцээ оруулахгүй бүрэлдэхүүнээ оруулж байна. Бүтцийн шинжтэй өөрчлөлт ч уг нь хийсэн л дээ. Төсвийн тодотголыг хийхдээ ард иргэдийн саналыг авахгүйгээр хийж байгаад харамсаж байна. Та нар мэдэх шаардлагагүй, бид татварыг дураараа зарцуулна гэж энэ хууль орж ирж байгаа. Иймд АН-ынхан эсэргүүцэх ёстой. Хууль тогтоомжийн тухай хуульд, хэрэв ЗГ-ын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах бол үзэл баримтлалын хувьд тусдаа хэлэлцэнэ гэж байгаа. Тусад нь хэлэлцэхдээ, дагуулж төсвийн тухай хууль оруулж ирж болохгүй. Г.Занданшатар даргын сайд нарыг батлах хүрээнд суурь хуулиуд оруулж ирж болохгүй шүү дээ” гэлээ.

Үүнд Ерөнхий сайд Г.Занданшатар "Төсвийн орлого 2.3 их наядаар тасрах байсан бол долоо хоногийн дотор 3.3 болчихлоо. Долоо хоногийн дотор 1 их наядаар нэмэгдэж байна.

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж маань улстөржих гэж байгааг ойлгож байна. Түрүүн байнгын хороон дээр дэмжин үг хэлж, баяр хүргэж байсан. Нэг үгээрээ байхыг хүсэж байна" гэж хариуллаа.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button