Улс төрийн мэдээ
Засгийн газрын бүрэлдэхүүнийг өөрчлөх хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдаж, Засгийн газраас яаралтай горимоор өргөн барьсан Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Улмаар УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асуусны дараа санал хураалт явуулав.
Гишүүдийн олонх дэмжсэн тул Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороо болон Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
УИХ-ын ээлжит бус чуулган үргэлжилж байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.