Нийгмийн
Ж.Энхбаярын хоёр дахиан өргөн барьсан хуулийг хэлэлцэхээр боллоо

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл-ийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэн дэмжлээ.
Тус хуулийн төслийг ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр ийнхүү хоёр дахь удаагаа өргөн барьж байна. Өмнө нь өргөн барихад УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжээгүй.
Энэ бол гурилын импортын татвар тэглэснийг хүчингүй болгох агуулгатай юм. Импортын татвар тэглэснээр дотоодын гурил үйлдвэрлэгчид хүнд байдалд орж байгааг Ж.Энхбаяр онцолдог.
Өмнө нь гишүүдийн олонх дэмжээгүй ч уйгагүй өргөн барьсан тус хуулийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.