Нүүрсний "акул" Э.Оюутцэцэн нар уурхайчдыг үсээ хусаж, өлсгөлөн зарлахад хүргэв

"Ти Ти Жи Ви Си Өү" ХХК, "Нормаунт" ХХК, "Чүү Девелопмент" ХХК гэсэн компаниудын ажилчид өчигдрөөс /2025.06.23/ төв талбайд эсэргүүцлээ илэрхийлж эхэлцгээгээд байна. Уурхайчид үсээ хусуулсан бөгөөд цаашлаад өлсгөлөн зарлана гэсэн.
Тэд хөдөлмөр эрхлэлттэй холбоотой болон цалин хөлсөө хуулийн дагуу үнэлүүлэх шаардлагуудыг тавьж байгаа аж.
"Ти Ти Жи Ви Си Өү" ХХК бол нүүрсний акулуудын нэг. Энэ ч утгаараа нүүрсний сонсголд дуудагддаж байв. Гадаадын хөрөнгө оруулалттай компани бөгөөд 2012-2023 оны хугацаанд "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай нийт 3.7 их наяд төгрөгийн гурван удаагийн гэрээ байгуулсан байдаг. Үүгээрээ Тавантолгойн бүлэг ордын уурхайд хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлыг гүйцэтгэж ирсэн. Тус компанийн монгол талын Гүйцэтгэх захирал Э.Оюутцэцэн. Тэрбээр, нүүрсний сонсголын үеэр гарч ирээд "Манай компанийг 2 их наяд төгрөг авчихсан гэж яригдлаа. Үүнд чинь ашиг гэдэг зүйл бараг байхгүй. 20 хувь л байдаг юм. Гэтэл "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ашиг 50 хувь, зардал 50 хувь гэж байна. Мундаг л ажилласан байна шүү дээ” хэмээн томорч байсан билээ.
"Нормаунт" бол БНХАУ-ын Ардын армийн зэвсгийн нөөцийг бүрдүүлэгч “China north industries Co., Ltd” буюу “Норинко" группын охин компани юм. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах төрийн өмчит “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Таван толгой нүүрсний уурхайн Цанхийн зүүн бүсэд нүүрс олборлолт, хөрс хуулалт, тээвэрлэлтийн ажлыг гүйцэтгэдэг. 2024 онд цалингийн асуудлаар ажилчид нь хөхөө өвлийн хүйтэнд ажил хаялт зарлаж байлаа.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ улс оронд болохгүй байгаа бүх юмны ард хорт үйлийн тэнхлэг болсон МАН- мафиууд байгаа шүү!!! МАН- н Ерөнхийлөгчөөсөө эхлээд бүх шатны дарга нар бүгд эрүүгийн гэмт хэрэгтнүүд байдаг нь Монгол улсын шүдний өвчин!!!
Хятад компаниуд монголчуудыг нутаг дээр нь дарладаг , манайхан цилингийн төлөө гөлөг болдог гэсээн
Гүй тэгээд тэгэж л дарлаж мөлжөөд байв�##� ажлаасаа гараад өөр ажил хийгээч...зовж бна ядарч бна дарлаж мөлжөөд бна гэчхээд л зуур�##�даад л байхиин
Ажлаас гараад өөр ажил хийгээч зовоод байгаа юм бол
ene ch bas yu l bol herew tiim bol uur gazar ajillaj neeree bas bolnoshdee
Хувийн компаниудыг татан буулгаж улсын өмч болго !. Улсын үйлдвэрүүдийг хувьчилж луйвардсан нохдуудаас үйлдвэрүүдээ буцааж ав ! МАН АН-ыг татан буулгаад толгойлогчдыг нь цааз�##� !!!