Нийгэм мэдээ
Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний оноштой 16 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт зургаадугаар сарын 24-ны байдлаар 16 хүүхэд улаанбурхан өвчний оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна. Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм.
Хэрвээ та болон таны ойр дотны хэн нэгэн улаанбурхан өвчнөөр өмнө өвдөж байгаагүй, дархлаажуулалтад хамрагдаж байгаагүй бол харьяа эрүүл мэндийн төвдөө хандахыг зөвлөж байна.
Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.