Нийгэм мэдээ

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргаж, улсад нь хуяглан хүргэлээ

Интерполоор олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэнийг өнөөдөр (2025.06.24) албадан гаргаж, тухайн улсад нь хуяглан хүргэх ажиллагааг  гүйцэтгэлээ.

Тус иргэн нь өөрийн улсдаа эдийн засгийн гэмт хэрэгт холбогдон улмаар Интерполын шугамаар олон улсад эрэн сурвалжлагдаж байсан бөгөөд Монгол Улсад 2017 оноос хойш хууль бусаар оршин сууж байсныг хяналт шалгалтаар илрүүлсэн.

Уг иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу 19.5 сая төгрөгийн торгох шийтгэл ногдуулж, Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргаж байна.

Гадаадын иргэн, харьяатын газраас шаардлагатай тохиолдолд гадаадын иргэнийг харьяалах улсад нь хуяглан хүргэдэг бөгөөд өмнө нь Шведийн Хаант Улсын нэг иргэнийг тус улсын нийслэл Стокгольм хот хүртэл, энэ удаад Бүгд Найрамдах Солонгос Улсын уг иргэнийг тус улсын нийслэл Сөүл хот хүртэл хуяглан хүргэж, хууль, хяналтын байгууллагад нь хүлээлгэн өгч байна.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button