УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Процесс: Төсвийг таван үе шатлалаар тодотгоно

Анхлан Засгийн газраас 36.8 их наядаар оруулж ирсэн 2025 оны улсын төсөв Ерөнхийлөгчийн хоригтой нүүр тулж, УИХ-аар дахин хэлэлцүүлж, 33.5 их наядаар батлагдсан.

Дараа нь дахин олон улсын эдийн засгийн нөхцөл байдал, нүүрсний үнийн бууралт зэрэг олон хүчин хүчин зүйлээс хамаарч алдагдалд орсон төсвийг тодотгох шаардлага үүссэн ч хуулийн шалтгаан бүрдээгүй тул Сангийн яам алдагдлаа нөхөхөөр ажиллаж байсан.

Гэвч Засгийн газар солигдож бүтэц бүрэлдэхүүн, төсвийн зарцуулалтад таналт хийснээр төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн дагуу 2025 оны төсөвт тодотгол хийж, гурав дахь удаагаа УИХ-д өргөн барихаар болоод буй.


Тиймд төсөвт тодотгол хийх хуулийн процессыг хураангуйлан хүргэж байна.

Төсвийг таван үе шатаар тодотгоно. Үүний эхнийх буюу хуулийн дагуу тодотгох шаардлага хангагдаад байгаа. Тэгэхээр одоо доорх дарааллаар тодотгол үргэлжилнэ.

Төсвийг хоёр дахь удаагаа тодотгохын эхлээд тулд төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай. Энэ хүрээнд Засгийн газар энэ сарын 20-ны өдөр хуралдаж, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн барьсан.

Төслүүдийг Төсвийн байнгын хороо хэлэлцэнэ дэмжиж, ТББХ-нд шилжүүлээд байгаа. Үүний дараа УИХ санал хураалт явуулж, батлагдсанаар Засгийн газар төсвийн тодотголоо хэлэлцэж эхэлнэ.


  • Эхлээд Сангийн яам тодотголын төсөл боловсруулна.

Үүнд орлогын шинэ тооцоо, зарлагын дахин төлөвлөлт, төсвийн алдагдлын өөрчлөлт, зээл тусламжийн шинэчилсэн төлөв багтана. Үүний дараа тодотголыг Засгийн газрын түвшинд хэлэлцэж, батална.

  • Төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барина.

Засгийн газар тодотголын төслийг албан ёсоор УИХ-д өргөн барина. Ингэснээр хуулийн дагуу эхлээд УИХ-ын Төсвийн байнгын хороо болон бусад байнгын хороодоор хэлэлцүүлнэ.

  • Байнгын хороод хэлэлцэж дууссаны дараа УИХ-аар хэлэлцэн батлахаар оруулж ирнэ.

УИХ тодотголыг хэлэлцэхдээ байнгын хороодын санал дүгнэлт, хуулийн төсөл, тооцоолол, нийгэм, эдийн засгийн үр дагаврыг хэлэлцүүлнэ. Хэлэлцүүлгийн дараа санал хурааж, 64 кнопоор батална.

  • Хэрэгжүүлэлтийн шат

Тодотголоор батлагдсан төсвийг Сангийн яам хэрэгжүүлж эхэлнэ. Шинэ орлого, зарлагын хүрээнд төсвийн гүйцэтгэлийг зохицуулна.


Хуулийн дагуу дээрх процессоор төсвийг тодотгоно. Үүнд багадаа гурван долоо хоног шаардлагатай гэж үздэг байна.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button