НИЙГЭМНийгэм мэдээ

Зөвлөмж: Хэт халсан үед автомашинд дараах зүйлсийг ил, нарны шууд тусгалд үлдээж болохгүй

Сүүлийн өдрүүдэд агаарын температур +35°C-аас давж, автомашины доторх орчин 60–80°C хүрэх тохиолдол нэмэгдэж байна. Ийм нөхцөлд автомашиндаа орхисон зарим эд зүйлс халалтад тэсвэрлэхгүй, гэмтэх, шатах, дэлбэрэх аюултай болдог байна. Иймд иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс хэт халатлтын үед автомашинд ил буюу нарны шууд тусгалд тавьж болохгүй зүйлсийг хүргэж байна.  

Автомашинд хэт халуун үед ил, задгай үлдээж болохгүй зүйлс:

  • Шингэн хий агуулсан баллон, савнууд (шүршигч, дезодорант, агаар цэвэршүүлэгч гэх мэт)- Энэ төрлийн зүйл нь хэт халуунд доторх даралт нэмэгдэж, дэлбэрэх аюултай. Зарим тохиолдолд цонх хагалах, дотоод тоноглолыг гэмтээх эрсдэлтэй байдан байна.
  • Зай, пауэр банк,утасгүй чихэвч, цахилгаан хэрэгсэл- Лити-ион батерей нь халалтад маш эмзэг тул дэлбэрэлт, гал авалцах эрсдэлтэй.
  • Газ болон, асаагуур
  • Нүдний шил буюу тэр дундаа харааны шил- Харааны шил нь нарыг өөр дээрээ цуглуулж линз болдог учир хэт халалтын үед автомашинд удаан байвал гал гарах нөхцөлийг бүрдүүлнэ

Эмийн бүтээгдэхүүн:

  • Тогтмол хэмд хадгалах шаардлагатай эмүүд халуунд үр дүнгээ алддаг. Ялангуяа инсулин, антибиотик, дархлаа дэмжих бэлдмэлүүд муудах боломжтой.
  • Хуванцар савтай ус, ундаа- Хуванцар нь өндөр хэмд химийн бодис ялгаруулж, хүний биед хортой нэгдэл үүсгэдэг. Ус, ундаа халснаар амт, бүтэц өөрчлөгдөж, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Мөн хамгийн аюултай нь

Хоол хүнс:

  • Түргэн муудах хүнс халуунд бактери хурдан үрждэг тул хоолны хордлого үүсэх эрсдэлтэй. Шинэхэн сүү, мах, өндөг, тос, бялуу зэрэг хүнс 1-2 цагийн дотор муудаж болно.

Гоо сайхны бүтээгдэхүүн:

  • Сормуусны будаг, крем, уруулын будаг зэрэг халалтад хайлж, бүтэц нь алдагдана. Зарим тохиолдолд арьсанд харшил өгөх, хэрэглэж болохгүй болох аюултай.
  • Спиртийн суурьтай биеийн цацлага, үнэртэй ус, шумуулны цацлага

Бага насны хүүхэд, гэрийн тэжээвэр амьтан:

  • Богино хугацаанд ч халуунд орхих нь амь насанд аюултай. 10-15 минутын дотор амьсгалын замын дутагдал, халууны цочрол үүсч болзошгүй тул бага насны хүүхэд болон, тэжээвэр амьтаныг машин хараа хяналтгүй орчиж болохгүй.  

Зөвлөмж:

  • Халуун өдөр автомашиныг сүүдэрт байрлуулах
  • Салхивч бага зэрэг нээж агаар сэлгэлт хий
  • Машинд орхих шаардлагатай зүйлсийг хүйтэн хайрцаг, дулаан тусгаарлагч уутанд хадгалах
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button