Францын ерөнхий сайдад итгэл үзүүлэх санал хураах хүсэлт дахиад л гаргав

Францын парламент дахь социалист намууд Ерөнхий сайд Франсуа Байруд итгэл үзүүлэх санал хураах хүсэлт парламентад гаргажээ. Тус улсын үйлдвэрчний эвлэлүүд болон ажил олгогчид тэтгэврийн талаар хэлэлцэж байсан нь нуран унасан тул социалистууд ийм алхам хийх болсон хэмээн нэгэн хууль тогтоогч мягмар гарагт /2025.06.24/ хэлсэн юм. Гэхдээ парламент дахь барууны үзэлтэй намууд хүсэлтийг дэмжихгүй хэмээсэн тул итгэл үзүүлэх санал хураалт явуулах магадлал бага байна. Байру өмнө нь хэд хэдэн удаа итгэл үзүүлэх санал хураалтыг давж гарсан.
Тэтгэврийн тухай хэлэлцээ нуран унасан нь Байругийн засгийн газрыг эгзэгтэй нөхцөл байдал руу оруулж байгаа юм. Хэрвээ барууны үзэлтэй нам социалистуудтай нийлж итгэл үзүүлэх санал хураахыг дэмжвэл Байругийн засгийн газар нуран унах эрсдэлтэй. Байругийн өмнө Францын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Мишель Барниед үүнтэй ижил нөхцөл байдал тулгарсан. Барниед итгэл үзүүлэх санал хураалтыг барууны нам эсэргүүцэж байсан юм. Гэвч төсвийн талаар хэлэлцээний улмаас итгэл үзүүлэх саналыг дэмжиж, улмаар Барниегийн засгийн газар 2024 онд нуран унасан билээ. Өнгөрсөн жил Барниегээс өмнө хоёр хүн ерөнхий сайдаар ажиллаж, тодорхой шалтгааны улмаас ажлаа хүлээлгэн өгсөн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.