"Рио Тинто"-той арбитрын шүүхэд нүүр тулах бэлтгэл шинэ Засгийн газарт бий юу

Өнгөрсөн тавдугаар сарын 20-нд Монголын Засгийн газар “Рио Тинто”-г Их Британийн шүүхэд өгсөн. Тэднийг 2008-2015 оны үйл явцад авлигын шинжтэй үйлдэл гаргасан, тэр дундаа Монголын нэр бүхий улстөрчдөд нөлөөлсөн гэх үндэслэл, мэдээлэл яригдаж байгаа.
Үүнээс гадна талуудын татварын маргаан арбитрын шүүх дээр энэ намар эцэслэгдэх төлөвтэй буй. Нөгөө талаас “Рио Тинто”-гийн Гүйцэтгэх захирал ажлаа өгчихсөн. Шинэ захирлаар хэн ирэх вэ, тэр Монголын Засгийн газар, шинэ Ерөнхий сайдтай хэрхэн ойлголцож ажиллах вэ гэдэг анхаарал татсаар байгаа.
Мэдээж “Онтрэ”-гийн хоёр талбайг Оюу толгой төслийн хүрээнд хэрхэн ашиглалтад оруулах, цаашлаад төслийн нийт Монголын талд ирэх үр өгөөжийг тууштай нэмэгдүүлэх, УИХ-ын 103-р тогтоолын хэрэгжилтийг хангах асуудал хүлээгдэж байна.
Өмнөх Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бол “Рио Тинто” групптэй эхнээсээ хэлэлцээний ширээний ард суусан туршлагатай. Сүүлд “Онтрэ” болон Их Британийн шүүхийн асуудалд хууль зүйн үүднээс сайд асан О.Алтангэрэл тулж ажиллаж байсан. Түүнчлэн, арбитрын маргаан хариуцсан ажлын хэсгийг ахалж байв.
Энэ агуулгаар, түүний байр суурийг тодруулахад:
“Арбитрын маргааныг есдүгээр сард эцэслэнэ. Засгийн газар өдөр, шөнөгүй бэлдэх ёстой. Монгол Улс энэ маргаанд ялагдвал дахиж Оюу толгойгоос татвар хураамжаа бүрэн авах боломжгүй болно. Дээрээс нь 1 их наяд гаруй төгрөгийн өрөнд орно. Ер нь маш хүнд байдалд орно. Монголын ард түмний хүртэх ёстой ашиг дахиад байхгүй болно гэсэн үг. Оюу толгойн арбитрын маргааныг Монголд ашигтайгаар шийдэж чадах уу. Арбитрын маргаанд их наядаар тоологдож байгаа өрөнд улсаа оруулахгүй байж чадах уу гэдэг маш том асуудал шинэ Засгийн газрын өмнө тулаад байна” гэж дурдлаа.
Арбитрын маргаан хэрхэн шийдвэрлэгдэхээс “Рио Тинто”-той тулдаг бусад сэдвүүд ч хамаарах онцлогтой.
“Оюу толгой” ХХК-ийн зүгээс Татварын ерөнхий газраас тавьсан актуудыг үргэлж хүлээн зөвшөөрдөггүй. Нэг ёсондоо, Монгол Улсын Татварын ерөнхий хуулийг мөрддөггүй. Нэмэлт өөрчлөлт оруулахыг ил, далдаар шахдаг гэж яригддаг.
Хэрэв арбитрын маргаанд ялбал цаашид дахин энэ төрлийн татварын маргаан үүсэхгүй болох юм.
Харин ялагдвал ирээдүйд “Оюу толгой” ХХК-иас зохих татварын хуулийн дагуу нэхэмжлэх эрхгүй болохоос гадна, урьд нь хууль хэрэгжүүлэх хүрээнд Төрийн санд байршуулсан тэдний актын дүнг буцаах, өрөнд орох үүрэг хүлээнэ.
“Рио Тинто”-гийн зүгээс зүгээр ойлголцчихъё гэсэн санал тавьж, гэм буруугүйн зарчмаар нөхөн төлбөр олгох хувилбар танилцуулаад байгаа. “Энэ мөнгийг авчих, тэгээд дахиж маргахгүй байя” гэсэн энэ мөнгөн дүнг хүлээж авах юм уу, зоригтой арбитрын шүүх дээр уулзах уу, зэрэгцээд өрнөж буй Оюу толгой төслийн хүрээн дэх асуудлуудад байр сууриа хэрхэн эрх тэгш хамгаалах вэ зэрэг олон сэдэв шинэ Засгийн газрыг хүлээж байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүрэлсүх Дамдинням мэтийн MCS Элбэгээгийн гар хөлүүд байгаа цагт Дубайн гэрээг давтана даа. Новшнууд. ОюунЭрдэнийг хамга�##��##�гүй унагасны горыг улсаараа амсана байхаа.