Нийгмийн

ЕТГ: Нэр бүхий УИХ-ын гишүүн Ерөнхийлөгчийг онц хүнд гэмт хэрэгт гүтгэж буй үйлдлээ таслан зогсоохыг шаардаж байна

Хоёр хоногийн өмнө буюу /2025-06-24/-ний өдөр УИХ-ын гишүүн С.Ганбаатарын зуслангийн байшинд АТГ-аас нэгжлэг орсон. Энэ үеэр тэрбээр цахим хаягтаа лайв хийж “Ерөнхийлөгчийн даалгавраар АТГ хөдөлж, үг хэлсэн бүхнийг айлгаж, шалгаж байна” хэмээсэн.

Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн тамгын газраас дараах мэдээллийг гаргалаа.

“Сүүлийн үед УИХ-ын нэр бүхий гишүүний зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийг онц хүнд гэмт хэрэгт илтэд гүтгэсэн, ёс зүйгүй, хариуцлагагүй мэдээллийг удаа дараа гаргаж буйд харамсаж байна. Бодит байдалтай огт нийцэхгүй худал мэдээллийг нийгэмд зориуд тарааж буйг албан ёсоор няцааж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч нийгэмд шударга ёс тогтоохын тулд хүн засагладаггүй, хууль засагладаг байх ёстой, Монгол Улс парламентын засаглалаа улам бэхжүүлж, ардчилсан засаглалыг төгөлдөржүүлэх ёстой гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж ирсэн. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн нэр төр, халдашгүй байдлыг хуулиар хамгаална, хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэж заасан байдаг.

Иймд хууль тогтоогч УИХ-ын гишүүн нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн ажиллах зарчмыг баримтлан илтэд худал мэдээлэл тарааж буй ёс зүйгүй, хариуцлагагүй үйл ажиллагаагаа нэн даруй таслан зогсоохыг шаардаж байна” гэв.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
irgen
irgen
6 сар 26, 2025 19:21

Ерөнхийлөгч хүн доромжилбол яадаг ч үгүй, Их хурлын гишүүн өөрийгөө хамга�##�ж үг хэлбэл буруутан болох нь уу. Хүчтэний өмнө хүчгүй нь буруутай гэсэн ширэнгийн хууль үйлчлэх нээ Монголд.

Зочин
Зочин
6 сар 26, 2025 19:28

тэгвэл Ганбаатар гишүүний эрхэнд онц ноцтой хөлдаж байн үүний ерөнхийлөгч та тайлвар хийгээч ард түмэнд

Зочин
Зочин
6 сар 26, 2025 19:36

Notlogdohgui bоl gutgeleg hunii ner цохож ingej uls tirjij bolohgui dee хариуцлага тооцох хэрэгтэй
Энэ бол улс төрийн оноо биш

Цэвэлмаа
Цэвэлмаа
6 сар 26, 2025 19:37

Ерөнхийлөгч шүүх прокурор.АТГ.цагдааг з�##�ж бна шүү дэ?! Иргэд бид иймэрхүү ажиллагааг эд нарийн хоорондох асууд�##�аас үүдэлтэй л гэж харж бна!!
Ерөнхийлөгч УИХ дээр орж үг хэлэхдээ МАН ын асууд�##�д огт хамаагүй 50 вонн.эхнэр солих энэ тэр гэж Алтанхуяг.Ганбаатар 2 луу битүү хатуу дайрсан нь ерөнхийлөгчийн сонгуулийн тэмцэл гэж бид хардах эрхтэй ш дэ?? Угаасаа АН сонголтонд оролцохгүй гэсээр байхад ингэж хэлж г�##� гаргах ямар хэрэгтэй юм!! Энэ чинь" эв нэгдлийг эрхэмлэсэн ажиллагаа мөн үү" эсвэл хооронд нь зөрчил үүсгэж тэмцэлдэж бгаа асууд�##� уу???
Ард иргэдээ бүү басамжилаарай! Бид 30 жилийн процест дүгнэлт хийж дүгнэх эрхтэй!! Ерөнхийлөгч УИХ ын гишүүн болохгүй ч дарамтгүй амьдрах эрхтэй л гэу боддог до!! Хөгшин миний бодол дүгнэлт энэ шүү!

Зочин
Зочин
6 сар 26, 2025 19:55

О.Онон кккк �##�и�##�агч �######� долоодог Онон биздээ таарсан жүжээ нар

Зочин
Зочин
6 сар 26, 2025 20:07

Байгаа болоод л хэлсэн биз .юунд илт худ�##� ярих вэ

Зочин
Зочин
6 сар 26, 2025 20:10

энэ улс орон чинь ямар гээч асуудөл гай аймшиг болоод бн та монгол орон удирдагч эцэг нь шү өөрийн бодолоо ард бүгд сөйн тайлбар хийгээч бид чинь яахаа мэдэхээ байлаа �##�ь энх орон төлөө �##�ь нь баяжиж хөлчихих гээд �##�ь эх ороноо худ�##�даа идээд байгаа юм их хур�##�йн гишүүдээ цөөлөл нь зөв шү ард түмэн ядуу байхад татвар мөнгөөр юм хийдэггүй мөлуудийг тэжээх ашцүү байн ажил хийж бүтээж байгаа хүмүүсээ төр сайн дэмжиж ард түмэн хоолтой хононо шү энэ их татвар ийн мөнгийг үргүй зарж бай н их хур�##�йг таарах хэрэгтэй харин ардын намыг ихээр гаргаж болохгүй дөхиад өсөөд аваад төр самуурна энэ засгийн газар урьдийг бодвол овоо юм хийсэн тэр та нөр ач тусаа хүний хийсэн юм үгүйсгэж болохгүй татвараа багасга найр наадамаа багасга ажиллаа сайн хий их хур�##�ын гишүүд ажмлдаа ирдэгүй ажил хийпэгүй гишүүдийг эргүүлэнэ татаа хуулиа хурдан санаачилаач бид эрх дарахтай гүшүүд т�##�бай дээр хэн дуртай суулт хийж ам хамараа олохгүй ч�##�чидаг ард иргэдээ хууль гарж арга хэмжээ авч байх хууль чанга байв�##� иргэд сахилаг а баттай банй улс орон баян ард түмэн баян хувий н хэвшилээ сайн дэмживэл эх орон байн гадааны хөраннө орууллол зөв хиийвэл эх орон хөгжинө мэргэн оюун ухаандаа зөв ойгоорой ядарсан муу тэтвэрийн хөгшин Цэрэндолгор

зочин
зочин
6 сар 26, 2025 20:14

Гүтгээд байгаа юм бол дор нь бариад авдаггүй юм уу?

иргэн
иргэн
6 сар 26, 2025 20:51

Ер нь бол Баяраа өөрөө л унасан шүү дэ Яагаад ямар ч шаардлагагүй засаг огцруулах их хур�##� дээр Ек нь орж ирж хүн доромжлох ёстой юм Ганбаатар чинь засагт ямар ч хамаагүй хүн байсан биз дэ Ингэж эрх туша�##�аа ашиглаж болохгүй шүү дэ Хүн засаглахгүй хууль засагладаг орон мөн юм бол ийм үйлдэл гаргахгүй байх хэрэгтэй дэ

Зочин
Зочин
6 сар 26, 2025 21:05

Үе үеийн ерөнхийлөгч нарыг төрийн тэргүүн гэж хүндэлсээр ирсэн юмсан. Энэ хүн бол ёстой бүтэхгүйэ. Тэр ярьж хэлж байгаа нтр, өөрийгөө ерөнхий сайд нарыг х�##�амжлан хүмүүжүүлэгч ч гэх шиг. Дандаа “би тэгээд, шудрага ёс, хууль” ч гэх шиг. Түмэн олонг туйлын тэнэг, би юу ч ярисан эд итгэж таараа гэж байгаад нь л олноороо дургуйцэж байна! Биеийн хэлэмж нь ч гэсэн! Дээр үеийн нэг дошны цуутай атаман аятай л харагдах юм. За тэгээд… “цааш нь ярихуу яахуу”…гэдэг шиг болиё болиё. Хурдхан тэр 27 он нь болоосой!

Зочин
Зочин
6 сар 26, 2025 21:27

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!

Зочин
Зочин
6 сар 26, 2025 22:44

bodit baidaltai ogt niitsehgui ilt hudal yrij hulgai hiideg nohduudiig yaltai ve Ganbaatar gishuunig ilt daramtalj bnsh dee Ene togtoltsoo hedii boltol urgeljleh ym boloo Huulia deedeldeg gej bol mash sn yridag heregjuuldeggui baidal hedii hurtel yvah ym boloo

Холбоотой мэдээ

Back to top button